Онгоцны гэрэл асч, газардах дөхөж байгааг зарлахад нүдээ арай хийн нээлээ.
Минуг харвал онгоц хөөрхөд л уншиж байсан номоо уншиж байгаа харагдав. Намайг сэрсэнийг хараад номоо хаан хажуудаа тавиад савтай усны таглааг суллан өглөө.
" Зорчигчид оо, Инчоноос Ром хүртлэх чиглэлийн AF249 онгоц гучин минутын дараа газардана. Та бүхэн суудлын бүсээ зүүнэ үү. "
Онгоцны ахмад чанга яригчаар ийн хэлэхэд нь би арван цагийн турш унтаж орхисноо анзаарлаа.
Суудлын бүсний дохио ажиллахаас өмнө ариун цэврийн өрөө орохоо санаад өндийх гэтэл гутал тайлчихаж. Дураараа амьтан.
Мину суудлын доороос онгоцны углааш гаргаж өгөхөд нь бушуухан өмсөөд ариун цэврийн өрөө рүү яаравчлав.
Асуудлаа шийдээд суудалдаа буцаад суувал онгоц аль хэдийн доошлоод эхэлжээ.
Сая л нэг эргэн тойрноо анзаарахтайгаа болж харвал Минугийн хувийн туслах гэх мэт ажилчид гаргаж өгсөн ч хамт яваагүй бололтой. Харин гурван бие хамгаалагч бас Мину өөрийнхөө жолоочыг авч явжээ.
Онгоц Сон групын хувийн онгоц учраас мэдээж биднээс өөр хүн зорчоогүй болохоор Минуг намайг унтаж байх хойгуур их уйдсан байх гэж бодлоо.
' Унтаагүй юм уу? '
' Чамайг унтсаны дараа унтаад өмнө чинь сэрчихсэн. Өлсөж байна уу? Чамайг сэрэхгүй байсан болохоор хоолыг чинь хураалгачихсан. '
' Жаахан. '
' Гутлаа өмс. Газардчихлаа. '
Дээрэлхүү амьтан. Хэн ер нь тайл гээв?
Онгоцноос буухад үүрийн дөрвөн цаг болж байсан учраас хоолны газар олдохгүй юм хойно шууд л буудал руугаа зүглэв.
' Бидний дээшийг ажилчид нь оруулчих болохоор та нар өрөөндөө очиж амарцгаа. '
Мину бие хамгаалагч нарыг явуулсны дараа бид ч өрөө рүүгээ явлаа.
Шүршүүрт орчихоод гараад ирэхэд Мину буудлын хоол захиалсан бололтой үйлчлэгч эмэгтэй ширээн дээр өрж байлаа.
Мину тагтан дээр тамхи татан зогсож байснаа намайг хараад тамхины утаа оруулахгүй гэсэндээ бололтой тагтны хаалгыг хааснаа :
' Хоолоо идэж бай. '
гэхийг нь амны уншлагаар ойлгоод сандал дээр суун хооллов.
