Хурим ахин зарлагдсантай давхцан хэл ам улам л ихсэж, хэсэг сэтгүүлчид миний зүгээс тайлбар нэхэх болсон.
Би яагаад ямар нэгэн зүйл тайлбарлах ёстой гэж? Миний эргэн тойронд асуудал тулгарлаа гээд бусад хүмүүст яагаад хамаатай гэж? Магадгүй хүмүүс хүний асуудалд хошуу дүрдэггүй байсан бол дэлхий илүү сайхан газар байх байсан.
Аав Ээжийн их зан үүгээр өндөрлөж, намайг Минугийн гэр рүү буцаахаар болсон.
Харин групын хувьд Жүнэгийн аав хувьцаагаа нэмснээр Сон гэр бүлтэй хамтран ажиллаж эхэлсэн тул Сон групын хувьд илүү чанаржиж байгаа гэх үү дээ. Мөн хувтцаа эзэмшигчдийн хурал нааштай болж өндөрлөсөн.
Утас хангинаж харвал ээж, Минугийн ээж, ким жолооч гурваас өөр хүн залгадаггүй утсанд маань Инжүгийн ээжээс дууддага ирж байх нь тэр.
Юу болсон болоод...?
Нэлээн эргэлзэж байгаад авлаа.
' Сайн байна уу бэр эгч ээ? '
' Сайн. Чи хэр байна даа? '
' Сайн байгаа. '
' Үнэндээ уулзаж хэлмээр байсан ч амжихгүй бололтой. Би Инжүгийн сэтгэл санааг өргөх гээд Сингапурт дагуулж ирчихээд байж байна. '
' Аан, ямар нэгэн зүйл болоо юу? '
' Ёстой нэг. Ерин аа, чи аавыгаа дуурайгаад огт хэнэггүй юм гээч. Ямар ч байсан сүүлд юу болсоныг мадэж байх ёстой. Манай Инжү тэр асуудлаас болоод их шаналаад хэцүү байгаа учраас л чам руу утасдаж байна. Аргаа ядсан даа л. '
Угийн л Инжүгийн ээжийн занг мэдэх юм хойно ярих гээд байгаа зүйлийг нь ерөнхийдөө ойлгосон учраас дуугүй л сонсож байв.
' Тэр хэргээс болоод Минугийн аав Инжүг маань ажлаас нь халчихсан. Үнэндээ Инжүд маань Минугийн эцэг эх хичнээн сайн билээ дээ. Тэгэхээр мэдээж аргагүйн эрхэнд л халсан байх. Гэтэл Инжү ямар завтайдаа тэнд Минугийн туслах болж ажиллаж байсан хэрэг үү? Ажилдаа дуртай болоод л тэр. '