' Үйлчлэгчээ! Т-тэдэнд өглөөний цайг нь! '
Минугийн ээж үйлчлэгчид ийн хэлчихээд бидэн рүү эв хавгүй инээмсэглэв.
Хаа нэг газарт очоод нуугдчихмаар эсвэл зүгээр л булшаа ухчихмаар санагдаж байна. Эсвэл би бэлэн болох хүртлээ команд орж болох юм.
Өөрийгөө ч Минуг ч ойлгохгүй нь. Яагаад тийм зүйл хийж орхисноо.
' Бас яагаад хэлэлгүй ирчихсэн юм бэ? '
Мину зандрангуй түүнд хэлж орхисон нь ч Минугийн ээжийн инээмсэглэлийг мохоож чадсангүй.
' Зураг авалт руу хамтдаа явъя гэж бодоод ирсэн нь энэ шүү дээ. Алив ээ, уурлаад байлгүй урдахаа ид! Ерин аа, сайн идээрэй! '
Би түүний нүд рүү эгцэлж ч харж чадахгүй юм хойно доош харсаар толгой бөхийн хоолоо идэж эхлэв.
Хоолоо идэж байхад ч Минугийн ээжийн харц мэдрэгдэж байсан нь улам л тухгүй болгож толгойд эргэлдэх мянган бодлоосоо болоод хоолоо ч зөв залгиж чадахгүй ханиалгаж орхив.
Мину надад амны алчуур өгчихөөд :
' Бид өөрсдөө явж чадна бас цаг арай болоогүй байгаа болохоор та өнөөдөртөө хариад байж бай! '
Мину уурлахгүйг хичээсэн өнгө аястай хэлэхэд :
' А-Аан тийм л дээ. Нээрээ л шал дэмий ирсэн бололтой. Ээжийгээ уучлаарай. Ээж нь тэгвнл бушуухан явлаа. Нээрээ би чинь өөр ажилтай байсан юм байна! Таг мартчихаж. Баяртай хүүхдүүд ээ! Гаргаж өгөх хэрэггүй ээ, тайван хоолло. '
Минугийн ээж гарч явсан ч хэвийн болсонгүй. Харин одоо Минугийн царай руу харж чадахгүй нь байна шүү дээ!
Хурдхан босч өрөө рүүгээ явахад Мину ч дуугарсангүй.
Өрөөндөө орж ирээд тольныхоо өмнө сууж нүүрээ дарж хэсэг бүгдийг эрэгцүүллээ.
Юунаас болсон? Хэн эхлүүлсэн? Яагаад ийм зүйл хийчихсэнийг?
Хаалга тогших нь сонсогдоход буцаад хэвийн төрхөндөө орохыг хичээн үйлчлэгч байх гэж найдаад :