Аав минь намайг заяагдсан нэгэн гэдэг. Энэ нь ердөө үе алгасан хүртсэн эрх мэдэл гээч зүйлийг хэлж байгаа нь. Гэсэн ч эцгийн минь үгс ч үнэ цэнэтэй санагдахаа больсон тэр мөчид л би хэдийн утсан хүүхэлдэй болчихсоноо мэдсэн. Зүгээр л өөрт байгаа бүхнээ дэргэд байгаа хүмүүсдээ золиослох сул дорой нэгэн.
Өвөө минь сүүлчийн мөчдөө надад шивнэсэн тэр үгс миний сүүлчийн удаа хэн нэгнээс сонссон үнэн үгс байсан. Харин би бүхний эцэст төөрөлдөж хоцорсон. Хэнд итгэх эсэхдээ, хэдий шудрага дэлхийг таниулсан ч хүсээгүй амьдралыг атгуулаад одсон өвөөдөө баярлах эсвэл уурлах эсэхдээ эргэлзэж өдий хүрсэн.
Тэр үед ч одоо ч зүгээр л алга болчихмоор байна.
ХХХ: Эзэгтэй, Сун захирал утсаа авахгүй байна. Гэхдээ бид туслахтай нь ярьсан. Ирж яваа гэсэн болохоор даашинзаа сонгож байсан нь дээр байх.
Ээж миний зүг нэг ширүүхэн харчихаад буйдан дээрээс босч эгнүүлэн өлгөсөн даашинзнуудыг үзэж эхлэв.
Ээж: Сун ерөнхийлөгчийн цорын ганц хүү байтал яаж хүмүүжхээрээ ийм болчихдог байна аа.
Юүн туслах өрөөнөөс гарахад ээж над руу эгцлэн хараад санаа алдахад нь бас л зэмлэлээ эхлэх нь гэж таамаглаад гарах гэв.
Ээж: Еринаа үүнийг мэдэх үү?
Намайг түүн рүү дурамжхан харахад тэр үргэлжлүүлэн даашинзнуудыг үзэж эхлэв.
Ээж: Эрэгтэй хүн чухал хүндээ хэзээд хэдийд ч цаг зав мэтийн зүйлсийг харамгүй зориулдаг юм.
Тэр бидний хэн хэн нь бие биедээ ямар нэгэн зүйл зориулах харилцаатай биш гэдгийг мэднэ шүү дээ. Одоо бол энэ сэдвээс залхаж байна.
Ээж: Чамайг чадахгүй гэж байгаа юм биш ээ. Зүгээр л жаахан хувирамтгай байгаасай гэж хүсч байна. Эмэгтэй хүн бүрт байдаг тэр зан чанар.
Намайг хариулаагүйд ээж бас л санаа алдан ахин ам нээн гэхэд Юүн туслах Минуг ирсэнийг дуулгав.
Мину орж ирээд ээжтэй мэндэлчхээд өөрөө тийм ч их анхаарал хандуулахгүй байсанд ээж түүнд хослолыг нь санал болгоход толгой дохин өмсөж үзэхээр болов.
Түүнийг хувцас солих өрөө рүү ороход ээж гутлыг минь ч мөн сонгохоор гарч явсанд би санаа алдан сонго гэсэн даашинзнуудыг нь үзсэн болж зогслоо.
Тийм ч дэрэвгэр биш ч урт хормойтой даашинзыг дэргэд зогсож байсан үйлчлэгчид хэлэхэд намайг дагуулан хувцасны өрөө рүү орлоо.