5

60 9 3
                                    


~Son Mino

~Koo Jun Hoe (second lead)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~Koo Jun Hoe (second lead)

' Хуримыг цуцлана гэдэг чинь арай л түргэн шийдвэр биш үү худ аа? Жаахан ярилцацгаая

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




' Хуримыг цуцлана гэдэг чинь арай л түргэн шийдвэр биш үү худ аа? Жаахан ярилцацгаая. М-Минугийн тайлбарыг эхлээд сонсоод дараа нь- '

Өдөрхөн л жигтэйхэн баяртай байсан ээж Минугийн ээжийн үгийг дуусгалгүй :

' Бид анх удаа ийм байдалд орж байгаа хэрэг үү? Сон хүргэн- биш ээ Мину анх удаа л ийм явдалд орооцолдож байгаа юм биш. Энэ байдлаараа манай Ериний өнгө төрхөнд яаж нөлөөлж байгаа бил ээ дээ. Манай Ерин ярилцалганд хүртэл ороод л хичнээн хичээж байсан билээ!! '

' Ханиа одоо болно. '

Аав ээжийн үглэхийг зогсоогоод гүнзгий гэгч нь санаа алдахад Минугийн эцэг эх түүний үгийг хүлээж байна уу гэлтэй ширтэхэд нь аав үргэлжлүүлэн :

' Ямартай ч хуримыг түрдээ цуцлах нь зөв бололтой. Үнэхээр л бид хангалттай ойлгосоор ирсэн. '

Минугийн аав их л аргаа барж буй бололтой цухалдуу гэгч нь Мину руу нэг харснаа Аавд хандан :

' Энэ хүртэл танай гэр бүлийн гаргасан тэвчээр, хичээл зүтгэлийг ойлгож байна аа. Гэхдээ энэ хурим бид болон талийгаач Пак захирлын хувьд ч чухал байх байсан шүү дээ. Ахиад нэг бодоод үзээч дээ. '

Аав хэсэг чимээгүй сууж байснаа гэнэт л Мину руу хараад :

' Тэгвэл Сон хүргэнээс асууя. Арал дээр Пак Инжүтэй болзож байсан нь үнэн үү? '

RUN AWAY Where stories live. Discover now