Энэ гайхалтай эдлэнд орох төдийд л сайхан бүсгүйчүүд, залуус ээлж дарааллан зөрөн өнгөрөх агаад Карло эзний олон шувуухайнууд ч ангаа алдахгүй гэсэндээ ирсэн хөрөнгөтэй царайлаг баячуул болгон дээр очин илт өдсөн харц шидлэнэ. Энэ дунд Тэхён, Жонгүг ч мөн байв.
Доод хэсгээ арай хийн халхлах жижиг саан юбкатай, энэ мэдээж тэдний дотоожийг ч халхлаж хүрэхгүй. Мөн...дан ганц хөхөө далдлах хэрэглэл. Тэд ганц л хүнийх атал олон бүхэнд нээлттэйгээр ийн хувцасладаг нь их л гайхмаар. Хэрэв Карло бусдад гайхуулах гэж ийм зүйл хийсэн бол энэ үнэхээр тэнэг санаа бололтой.
"Тэд хэтэрхий ил юм" Жонгүгт таалагдаагүй аятай хачин царайлсаар чүй ай нэг ширээн дээр тухтай суухдаа хэлэх ба Тэхён түүний байдлыг хангалттай ажсан тул инээвхийлээд толгой сэгсрэв.
"Тийм ээ. Тэд ил. Үүнтэйгээ адил ганц шөнийн асуудал дээр ч мөн ил байдаг"
"Та арай унтаж үзсэн-"
"Би тийм хүн биш!" Тэхён гэнэт уурлаж эхэллээ.
"Уучлаарай. Гүнтээн. Би буруу зүйл ярьчихаж" Жонгүг одоо л харамсаж байв. Тэр яаж тийм өндөр зэрэглэлийн хүнийг нэг муу ноёны зугаа хангагчтай хамтаар ярьсандаа ихэд харамслаа.
Тэхён санаа алдаад "Тэдэнд жирэмсэн болох боломжгүй нэг зүйл байдаг юм. Тиймдээ ч одоо ингэж дураараа загниад зогсохгүй бусдын зугааг хангадаг нэг багаж нь болчихоод байгаа юм. Энэ хот бол тэр чигээрээ чих. Сонссон бүхнээ энд тэндгүй ярьж эцэст нь нийтээр тархдаг. Тийм л хэцүүхэн хот. Иймэрхүү маягийн зүйл бол мэдэхэд маш хялбар. Харин одоо хэлсэн бүхнийг нь буруушаагаад байлгүй дотроо бодож ярьж сур" хэмээн ширүүн хэлэв.
"Ойлголоо. Гүнтэн минь" Жонгүг бөхийсөөр их л эвгүй байдалтай суудалдаа эргэн суух ба энэ орчныг таслан Тэхён эргэн тойрноо ажигласан хэвээр
"Надад нэг хундагалж өг!" гэсээр өнөөх захиргаанаа эхлүүлэх аж.
"Өө, үнэхээр уучлаарай" Жонгүг Тэхёнд ямар ч асуудалгүй хундагийг бариулсан ч нэгэн маягт хүүхэн Тэхёны урдуур орон нөгөө дарсыг нь цагаан өмд, цамцан дээр нь тодоор буулгачих нь тэр.
"Уучлаарай. Гүнтэн Тэхён. Та хэрэв зөвшөөрвөл би таньд шинэ хувцас гаргаж өгье" бүсгүй түүнийг дагуулсаар эдлэнгээс жаахан холдуу орших цайзад орж ирэх бөгөөд Жонгүг ч мөн аюулгүйн үүднээс тэднийг даган алхана.
"Энэ цамц...таныхтай маш төстэй мөн шинэ учраас та санаа зоволтгүй өмсөж үзнэ үү?"
YOU ARE READING
☾︎Dream Like Imagination☽︎ |✔︎|
AdventureУншигчийн төсөөлөл гэдэг гайхамшигтай бөгөөд аймшигтай зүйл.