♤18♤

661 143 13
                                    

Хотоос зайдуу орших нэгэн жижиг тосгонд:

"Эмээ?" Жонгүг Элизийг тэвэрсэн хэвээр тоосгон байшингийн гаднаас орилоход удаан хугацааны дараа хэн нэгний хаалганы түгжээ тайлах чимээ гарч, дотроос нас дөхөж буй хөгшиний царай үзэгдлээ.

"Үгүй ээ, энэ чинь Жонгүг уу даа?"

Хөгшин сая л нүүрэндээ инээмсэглэл тодруулаад Жонгүгийн зүг алхаж эхлэх нь тэр.

"Тийм ээ. Жонгүг байна"

"Үнэхээр том болжээ. Миний Жонгүг"

Хөгшин жаргалтайгаар хэлээд Жонгүгийг дээрээс доош гүйлгэн харах аж.

"Мэдээж шүү дээ. Эмээ"

"Бас их царайлаг"

"Та хэтрүүлж байна даа"

"Гэхдээ энэ хэнсэн билээ?"

Жонгүгийн эгдүүтэй үйлдэлд баясаж байсан эмгэн харцаа Элиз дээр тогтоохдоо ийн асуулаа.

"Дүү минь байгаа юм аа. Хүнд өвдчихсөн болохоор тань дээр аваад ирлээ"

Хөгшин охины байдлыг ажигласан хэвээр

"Юу ч гэсэн гэрт орцгооё. Би өөрөө оношлох хэрэгтэй" хэмээгээд гэрийн зүг түрүүлэн алхаж эхлэв.

"Эмээ?"

Түүнийг асуулттай харцтай эргэж харахад Жонгүг инээмсэглэсээр

"Нөгөө. . . Дахиад нэг хүн бий" гэхтэй зэрэгцэн тэдний хойноос Тэхёны

"Сайн байна уу? Та" хэмээх хоолой дуулдах нь тэр.

"Сайн. Сайн уу? Хүү минь"

Хөгшинд Тэхёны харц таалагдав бололтой тэрээр дотроо түүнийг хэд хэдэн удаа сайшаагаад амжсан байлаа. 

"Алив, орцгоо орцгоо. Энд зогсоод яах вэ"

Жижиг хэдий ч цаанаасаа дулаан мэдрэмж төрүүлэх энэ гэрийг Жонгүг үнэхээр санажээ.

"Таны үнэр ханхалж байна"

Орон дээр Элизийг хэвтүүлэн мөн хөнжлөөр хучихаа ч мартаагүй тэрээр гал тогооны ширээнд суухдаа хэлсэн юм.

"Би ганцаараа л байдгаас хойш өөр юу үнэртэх вэ дээ"

Хуучирч эмтэрсэн данхнаасаа цай аягалан зогсох эмгэн Жонгүгийн үгэнд инээсээр хариу өгөх аж.

"За тэгээд, хүүхдүүд минь. Хаа хүрч яваа билээ?"

Жонгүг эмээгийнхээ дотно амтат цайг нэг сайн балгалж аваад

☾︎Dream Like Imagination☽︎ |✔︎|Where stories live. Discover now