♤15♤

635 149 18
                                    

Улс нийтээр гүнж болоод Тэхён гүнтэний хуримыг хүндэтгэн дор бүрнээ жижиг сажиг зүйлс бэлдэнэ. Учир нь энэ жирийн нэг энгийн ардын хуримын ёслол биш. Тиймдээ ч харц ард хүртэл энэ хуриманд оролцох юм. 

"Одоо хэд хоног л үлдлээ. Бид үнэхээр гэрлэх нь. Аах, би аз жаргалтай байна аа" гүнж хуримын даашинзтай Тэхёны урдуур эргэлдэн гүйхдээ ийн инээд алдсаар хэлээд Тэхёноос хариу хүлээх мэт ширтэн зогссонд Тэхён толгой сэгсэрсээр төв царайтай хэвээр байх нь тэр.

"Надад ядаж хариу хэл л дээ" гуншаа яриа, нарийн хоолой.

Тэхён хэдийнээ түүнээс залхсан байх аж.

"Дуугай болоод өгөөч!" чангаар орилсоор хүрмээ шүүрэн дэлгүүрийг орхих тэрээр үнэхээр л бухимдалтай харагдана.

Хувцас нь ч хуримын хослолын журамтайг хэлэх үү, зөрсөн хүн болгон нүд дагуулан ширтэх нь тун эвгүй.

Эцэст нь түүний хөл очихоос ч уур хүрдэг болсон гэрийнх нь урдхан ирлээ.

Бүтэн сар уулзаагүй хайртынх нь хажуугаар, үргэлж л гуншиж, мөн гунхаж явдаг гүнж. Тэр үүнээс хангалттай их уй гашуу, мөн уур бухимдлыг өөртөө бий болгосон юм.

Өөрийн өрөөндөө оров уу, үгүй юу нүднийх нь зэргэлдээ тодрон харагдах Жонгүгийн хувцас, өөр есөн бусын эд хэрэгслэлийг олж харав.

Яг энэхэн агшинд л түүний зүрх өмнө нь байгаагүй ихээрээ хатган өвддөг агаад Жонгүгийг санаснаасаа үүдэн үхмээр хүртэл санагдах нь элбэг болсон билээ.

"Санаж. . . Байна"

Гарандаа хэзээ ч юм атгаад авсан ороолтыг харахдаа Тэхён зөөлөн дуугаар ийн шивнэсэн юм.

Хуримын өдөр:

Сэлүүхэн гэмээр урт заагт жимд Тэхён Анна гүнжийг олон түмний нүдэн дээр өөрийн эхнэр болгохоор хүлээн зогсоно.

Хүн бүр ээлж дарааллан ирсээр сая нэг ноёны суудлууд дүүрсэн цагт хуримын үйл ажиллагаа бүрэн төгс эхэллээ.

Хуримын хариуцагч хөгшин сөөнгө хоолойгоороо олонхыг цочоосоор гүнжийг Тэхёны хажууд урин залах ба Тэхён одоо л царайгаа ихэд барайлгана.

"Ингээд...." номлогчийн хоолой тасалдан сонстож, бүх зүйл гагцхүү Жонгүгаар хүрээлэгсэн энэ ахархан хугацаанд Тэхён хуримыг үл хайхран хамаг хурдаараа энгийн иргэдийн суудал руу гүйчихэв.

Гэсэн ч түүний хайрт тэр дороо зугтааж орхижээ.

Эргэн тойрноо нэг бүрчлэн гүйлгэхдээ л тэр өөрийгөө хэр их амьсгаадаж, бас хэр их хүмүүсийн үзэн ядалтыг авч буйгаа ойлгосон юм.

☾︎Dream Like Imagination☽︎ |✔︎|Where stories live. Discover now