♤2♤

857 166 10
                                    

"Сайн яваарай, хүү минь"

"Хүүгээ их санана байх даа"

Өнөөдөр бол Тэхёны гэрийн зүг мордох өдөр. Тиймдээ ч түүний ээж эрт босон аян замын ерөөл уншиж буй нь энэ юм.

"Энд хэдэн хоногийг өнгөрөөхдөө би их баяртай байлаа. Дараагийн удаа илүү олон бэлгийн хамт ирэх болно оо"

"Тэгээрэй, хүү минь. Бид хоёртоо үрийн зулай үнэрлүүлээрэй"

"Уучлаарай" хатагтай Скоттыг үг унагасан даруйд л тэдний хажуунаас гүнжийн хоолой сонстож, тэд гурвуулаа гүнжид харцаа тогтоолоо.

"Би бүх хэрэгтэй зүйлээ бэлдчихлээ. Үүнийгээ л дуулгах гэсэн юм."

"Өө тийм үү, за тэгвэл одоо ингээд замдаа гар даа. Хүүхдүүд минь" ноёнтон хэлээд тэднийг сүйх тэргэнд нь суулгахад үүнийг даган шадар ноён, туслах цэргүүд нь мөн мориндоо мордох аж. Харин гүнжийн авхай, туслахууд нь морь унаж чадахгүй тул арай өндөр зэрэглэлтэй хэд нь сүйх тэргэнд сууж, бусад нь алхан явна.

"Нэгэнт л бид гэрлэхээр болчихсон. Бас би гүнтэн таньд олон жилийн өмнөөс сэтгэлээ өгчихсөн болохоор таныг ч гэсэн надад сэтгэлээ нээгээсэй хэмээн хүсэж байна" цагаар хэмжвэл бараг л 4 цагийн чимээгүй байдлыг эвдэн гүнжийг итгэлтэйгээр дуу гаргасанд Тэхён одоо ч гадаахыг ширтсэн хэвээр толгойгоо хөнгөн сэгсрэх нь тэр.

"Та үнэхээр миний бодсоноос ухаан дутмаг бололтой. Яг үнэндээ хоёр биений нэг өрөөсөн нь хайрлаад, нөгөөх нь хайрлахгүй байх тохиолдол олон байдаг юм. Тиймээс таны энэ дурлалыг би өрөөсөн хайр гэж ойлгоод нүдээ тас аниад зөрөхийг зэхэж байна" хэмээгээд гаднах туслахууддаа зогсох тушаал буулгалаа.

Тэгээд шадар ноёны хажууд морьтой явж байсан нэгэн туслахад хандан

"Би энэ мориор мордох болно. Харин чи алх" гэсээр сүйх тэргийн байрлалаа мориор өөрчлөв.

"Гүнтэн, та дотор халуунд бачимдаа юу?" Жонгүг ийн асуусанд Тэхён хариулах албагүйдээ ч тэр үү, зүгээр л үл тоох аж.

"Би мэдээж таныг хүчилж, яриа өдөх ёсгүй. Гэвч ядаж ганц хоёр асуултанд минь хариулж байгаасай гэж хүсэж байна. Учир нь таныг хэн хүнээс илүү шадар ноёнтондоо итгэдэг гэж дуулсан. Би ч мөн итгэл дааж чадахуйц нэгэн болохоор магадгүй одооноос надад хариуцлага хүлээлгээсэй хэмээн ихэд найдаад байна"

Тэхён одоо ч үг дуугарсангүй. Урагш өнөөх хүйтэн хөндий харцтай хэвээр л таг ширтэн явна.

☾︎Dream Like Imagination☽︎ |✔︎|Where stories live. Discover now