♤11♤

718 152 10
                                    

"Муу олиггүй эм!! Ганц эр өвөртөө оруулчихаж ч чадахгүй!" Гүнж байдгаараа уурласаар авхайгаа чангаар алгадан унагаахад бусад гүнжийн туслахууд ирж, газар хацраа даран суух авхайг өргөнө.

Тэхёны өрөө:

Нандин гэмээр үнсэлт сая дуусахад тэдний аль алиных нь хацар минчийтлээ улайж орхисон байх ажээ.

"Нөгөө. . ." Тэхёныг үг хэлж чадахгүй гацаж түгдрэхэд Жонгүг ч доош харсаар бага зэрэг инээмсэглэл нүүрэндээ тодруулна.

"Энэ бол миний сэтгэл"

Тэхён яг юу гэхээ мэдэхгүй байдалд орсондоо гагцхүү томоос том мишээлт үүсгээд Жонгүгийг удаан мөн хайрлангуй хэлбэрээр тэврэн авлаа.

Гэтэл энэхүү тайван байдлыг алдагдуулан өрөөний хаалга онгойж, гүнж гэгээн дүрээрээ Тэхён руу дөхөн ирэх нь тэр.

"Та хоёрын ийм байдлыг би үнэндээ байж болох хамгийн муу бодлоороо таамаглаж байна. Гэсэн ч хараагүй мэт өнгөрөөж буй энэ сэтгэл зөвхөн таньд л нээлттэй байсан байхад яагаад заавал энэ эрийг сонгож байгаа юм!"

Тэхён санаа алдсаар Жонгүгт түр гарч бай хэмээн дохиод өөрөө гүнжтэй уулзахаар өрөөний булан дахь ширээнд очин суулаа.

"Эхлээд суу"

"Кхм...тэгэхээр гүнжтэн та их ухаалаг бүсгүй гэж би дээхэн үед дуулж байсан юм. Тиймдээ ч үүнийг таньд найдаад хэлье. Би өөрийн шадар ноён болох Жон Жонгүгт сэтгэлтэй. Өөрөөр хэлбэл хайртай гэсэн үг. Тиймээс та үүнийг сонгох, сонгохгүй хоёрын асуудал биш болохыг төвөггүй ойлгож байгаа байх. Хайр сэтгэл хэзээ ч хүмүүний сонголтоор үйлддэггүй эд. Энэ зөвхөн мэдрэмж дээр л тогтоно. Гүнж та надад мэдрэмж өгч байсан удаагүй тул энэ тайлбарыг минь хүлээн аваад биднийг тайван орхино уу хэмээн хүсэж байна"

Гүнж багтартлаа уурласан харагдах агаад Тэхёны зүг хамгийн ширүүн харцаараа ширтэнэ.

"Би тийм ч сайхан сэтгэлтэй хүн биш! Би энд заавал үлдэнэ. Тэгээд зорьсон хэргээ бүтээнэ. Харин тэр болтол тэр Жонгүг гэгчтэйгээ жаргаад авна биз!"

Ширэв татсаар чанга чанга гишгэлэн өрөөнөөс гарах гүнж хаалгыг хүчтэй татан нээхэд Жонгүг гаднаас сонсож байсан мэт хойш бага зэрэг савагдчихав.

"Сайн байна уу? Гүнжт-" Жонгүгийн мэндчилгээг ч гүйцээлгүй гүнж муухай харсаар мөрийг нь чангаар мөрлөснөөс үүдэж Жонгүг өнөөх гарны шархандаа чанга сонсогдохгүй ч тодорхой хэмжээний дуу алдалт үүсгэх нь тэр.

☾︎Dream Like Imagination☽︎ |✔︎|Where stories live. Discover now