♤1♤

2.5K 183 15
                                    

Уншигчийн төсөөлөл гэдэг. . .


Өнгөрсөн зууны гучин онд. . .

Жаазын үеийн орд харш болоод сайхан хослолт залуус, бүсгүйчүүд.

Ноён Френсис Скотт, мөн түүний гэргий өнөөдөр гэртээ томоохон хэмжээний үдэшлэг зохион байгуулсан нь энэ байлаа. Учир нь энэ шөнө тэдний хамгийн хайртай хүү нь болох Тэхён гүнтэн аав, ээжийнхээ гэрт баясгалантайгаар зочлох юм.

"Ноёнтоон!" Холын бараанаас нааш ирэх өөрийн зарцаа баян олныг анзааралгүй жишим ч үгүй орилохыг сонсох ноёнтон нэг хөмсгөө зангидаад зарцаа шийтгэхээр урагш алхсан ч зарцынхаа чулуудсан үгэнд тэр дороо өөр зүйл бодохоос гадна маш ихээр баярлаж буй нь илт боллоо.

"Гүнтэн Тэхён яг одоо цайзад маань морилж байна"

Тун удалгүй үүдний хаалга онгойж, олон бүхэн үүд рүү харахын цагт. . . Маш хээнцэр хувцастай нэгэн эр гайхалтай төгс царайгаараа бусдыг дуу алдуулсаар цайзыг өөрийнхөө мэдэлд бүрэн шилжүүлэх аж.

"Хүү минь"

"Чамайгаа ихэд саналаа"

Ноёнтон, хатагтай хоёр зэрэг хүүгээ тэврэн авсаар халамжийн үгс унагах ба Тэхён мөн адил зөрүүлэн тэврэв. Гэсэн ч түүний нүүрэнд ямар нэгэн инээмсэглэл, жаргалын харц тодорсонгүй. Хүмүүс ч түүнийг хүйтэн хөндий цорын ганц гүнтэн гэдгийг мэдэх тул өөр зүйл шивнэлдэж, ярилцсангүй өнгөрлөө.

"Өнөөдөр хүү минь бидэн дээр удаан хугацааны дараа ийн морилсоныг тохиолдуулаад би нэгэн бэлгийг барих гэсэн юм. Энэ юу вэ гэвэл хорвоо дээр байдаг олон олон эрдэнэсээс илүү гэрэлтдэг тэр нэгэн бүсгүй бөгөөд мөнгөтэй нэгний хүслэн болсон Анна Мариа гүнжийг чамтай хурим хийлгэхийг зарлаж байна"

Томоохон өрөөний хаалга нээгдэж, үнэхээр л үзэсгэлэн болсон дэгжин, сайхан бүсгүй орж ирэх агаад бүгд л алга ташин Тэхёнд баяр хүргэж байлаа.

Гэтэл Тэхён одоог хүртэл дуугүй хэвээр. Хүмүүст худал инээмсэглэл ч өгөхгүйгээр эгц гүнжийн зүг нүдээ цавчилгүйгээр ширүүн харна.

"Сайн байна уу? Гүнтэн Тэхён" гүнж инээмсэглэсээр Тэхёны хажууд суун мэндлэхэд Тэхён зөрүүлэн тийм ч таатайгаар хариулалгүй зүгээр л үл тоох мэт урагш харцаа шилжүүлэх нь тэр.

Найрын бүхий л хугацаанд гүнж Тэхёныг ширтэхээ огт болиогүй бөгөөд энэ нь Тэхёнд таалагдаагүй бололтой эцэст нь хүйтэн аурагаа олон нийтээс холдуулсаар өрөөнөөс гаран одлоо. Гүнж ч мөн түүнийг даган гарч, найралж байсан хэд нэг тэднийг гайхчихаад удалгүй инээмсэглэсээр найраа үргэлжлүүлэв.

☾︎Dream Like Imagination☽︎ |✔︎|Where stories live. Discover now