♤12♤

694 154 10
                                    

Жонгүгийн хувьд гэвэл, тэр хэдийнээ хэн нэгнийг үзэн ядах сэтгэлдээ дийлдэж орхижээ.

"Яг одоо явцгаая!"

"Хаашаа тэр вэ!" Тэхён Жонгүгийн гэнэтийн үгэнд гайхсаар асуухад Жонгүг гаран дахь цаасыг базаастай хэвээр хатуу гэгч нь хариулт өглөө.

"Элизийг хайхаар. Тэр яг одоо аюултай нөхцөл байдалд байна"

"Юу болсон болоод? Ийм зүйл яриад байгаа юм? Бид сая л түүнийг ахад нь даатгаж өгсөн. Үгүй гэж үү?"

"Тэр тийм ч. . . Бид үнэхээр байж болох хамгийн буруу хүндээ түүнийг хариуцуулчихсан бололтой"

Тэхён өмнөхөөсөө ч илүүгээр гайхаж эхлэх нь тэр. Нүд нь томорч, багахан толгойгоо гэлжийлгэсэн нь л түүнийг хэр их асуулт дотроо тээж буйг илтгэнэ.

"Таньд дараа хэлье. Эхлээд юу ч гэсэн Элизийн байрлалыг олох хэрэгтэй. Надад таамагласан газар байгаа ч нэг л итгэлгүй байна" Жонгүг маш хурдтай дуржигануулсаар өрөөнөөс гаран явах агаад Тэхён өөрийгөө хойноос нь гарах хэрэгтэй эсэхтэй эргэлзэн үлдэнэ.

"Би үнэхээр юу ч ойлгохгүй байгаа ч. ." Тэхён нэг санаа алдсан болчихоод өрөөний булан дахь өлгүүрээс хүрмээ шүүрсээр Жонгүгийг дагах мэт араас нь гаран явлаа.

Хотын хаа нэгтээ хонгилд:

Сандалд 4 мөчөөрөө хүлүүлэн суух Элиз хэдийнээ ахынхаа өгсөн эмэнд гүн нойрсож орхисон нь энэ байлаа.

Удалгүй нагац ах нэрт чөтгөр газар тогтнох хувинтай хүйтэн усыг гартаа барьсаар жишим ч хийлгүй Элизийн нүүр лүү цацсанаар сая нэг Элиз өөрийн бүрэн ухаандаа эргэн ирлээ.

Эргэн тойрноо удаанаар гүйлгэхийн дээр өөрийгөө нэг, ахыгаа нэг харахдаа л нүдээ томруулан гайхсан басхүү айсан төрх нүүрэндээ тодруулах нь тэр.

"Ах аа. Энэ юу вэ? Та ингэсэн юм уу? Эсвэл намайг аврах гэж ирээ юу? Ах аа?" Элиз түүнийг юу ч ярихгүй зөвхөн өөрийг нь л ширтээд байсанд сүүлдээ цөхрөнгөө барж эхлэв. Толгой дотор нь олон муу зүйл бодогдож, нэг ёсны тэр муу хүн биш гэх бодол тээсээр ах руугаа найдвар тавих мэт харц шидлэнэ.

"Цк. Лиз минь дээ, Лиз минь. Чи амьдрал үзэхэд хэтэрхий балчир юм. Гэвч энэ бүхэн гагцхүү ээжийн чинь л буруу. Чиний ээж...анхнаасаа тэр цаасыг уншиж, бүх үнэнийг мэдээгүй байсан бол...өдийд миний Лиз ээжтэйгээ, бас надтай...сайхан л амьдрах байлаа. Гэтэл одоо яалтай билээ. 18 насандаа мэдрэх байсан зүйлээ одоо л амс. Горыг нь ирэхээр чамд тайлбарлаж өгье"

☾︎Dream Like Imagination☽︎ |✔︎|Where stories live. Discover now