♤9♤

677 158 15
                                    

Гүнжийн өрөө:

Авхай нар Элизийн хоёр талд нь хашин алхалсаар хаалгаар ороход гүнж урдаа барих номоо шимтэн уншсан хэвээр тэднийг угтлаа.

"Гүнжтэн?" Элиз ядуу айлын нэгэн учир бусад шиг хааны удамтай тааралдаж үзээгүй. Тиймдээ ч гүнжийг урд нь зогсох энэ хүн мөн эсэхт ихэд эргэлзэж байв.

"Задарсан охин бэ? Ёслооч"

Ааш муут авхай зандран хэлэхэд гүнж 'хэрэггүй' гэх дохио өгөөд охин руу тайвнаар инээмсэглэх нь тэр.

"Суу л даа?"

Элиз түүнийг гүнж гэдгийг хангалттай мэдсэн тул бөхийгөөд хажууд ч бага зэрэг зайтай сандалд шигдэн суулаа.

"Чамайг хэн гэдэг юм?"

Элиз биеэ барьсаар "Элиза" гэхэд гүнж хөнгөн инээгээд

"Аан тийм байх нь ээ. Дорд гаралтай сонсогдож буйг бодоход амьдрал чинь таагүй бололтой. Бас Жонгүг шадар ноёныг авчирсан гэж сонссон. Хэрэв хэцүү зүйл тохиолдвол надад хэлж байгаарай. Би тусалж чадна байх" хэмээвэл Элиза толгой дохиод инээмсэглэх аж.

"Баярлалаа. Гүнжтээн"

Тэр хэдий гүнжийн дорд үзсэн аялгыг үзэн ядсан ч өөдөөс нь уурлах байтугай үг ч дуугарч чадахгүйдээ хэлээ хазсаар ийн дуугараад хүчээр инээмсэглэсэн нь энэ юм.

"Жонгүг чамд их тус болж байгаа байх. Тэр надад сайхан сэтгэлтэй нэгэн шиг санагдсан"

Элиз ганц үүнд нь л санал нийлэх мэт хурднаар толгой дохих нь тэр.

"Чи ч бас тийм бодолтой байгаа юм шиг байна"

Гүнж дахин инээмсэглээд хойш өөрийн нэгэн авхайг ир хэмээн дохисоор

"Энэ бол миний авхай. Тэр үзэсгэлэнтэй мөн сайхан сэтгэлт нэгэн. Чамд үүнийг хэлэхэд хэдий балчирдах ч авхай минь Жонгүгийг гүнтэнд ажиллаж эхлэснээс хойш л сэтгэлээ өгөөд байгаа юм. Хэрэв чи Жонгүг шадар ноёнд тус болъё гэх бодолтой л бол яг одоо тэдэнд хайр сэтгэлээ олоход нь тусалж үз" гэлээ.

Хэдий Элизэд Жонгүгийг өөрөө хүсээгүй байхад нь ийм зүйлд орох нь буруу хэмээн үзсэн ч

Би таньд яаж энэ их ачийг тань хариулж чадахаа хэлж мэдэхгүй ч хэзээ нэг өдөр эргүүлэн хариу барина аа

Гэх үгсдээ хоргодон өөрөө ч мэдэлгүй толгой дохиж орхилоо.

Тэхёны өрөө:

☾︎Dream Like Imagination☽︎ |✔︎|Where stories live. Discover now