23. Миний нар

1.7K 182 51
                                    


"Ээжээ"

Жүннигийн миний өөдөөс орилох зүрхийг минь зогсоох шиг л болов. Би сандарсаар "Жүнни яасан бэ? Чи хаана байна миний хүү!!"

"Би аавтай бид нарын байнга ордог газар хоолоо хүлээгээд сууж байна. Аавын ажил дууссан гээд аав намайг ирж авсан."

Жүннигийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн баярлан хэлэх энэ үг намайг арай тайтгаруулж байлаа.Жунин над руу санаа зовинсон харцаар харах ажээ.

"Аан миний хүү ээж нь одоо очлоо.Миний хүү аавдаа утсаа өгдөө"

"Байн-"

"У Сэүн чи юу хийгээд байгаа юм!! Чи бид 2 дууссан гуйя энэ тэнэглэлээ зогсоо !"

"Хүрээд ир ярилцая"

Тэр ийн хэлээд утсаа тасаллаа. Миний уур дээд цэгтээ хүрэн тайвшархыг хүснэ. У Сэүн хэдий Жүннид муу зүйл хийхгүй ч хүүхдийг өмнөө барьж байна шүү дээ.

Жунин санаа зовон"Яасан юу болсон бэ? У Сэүн яасан юм"тэр маш хурдан надаас асууж байлаа.

"У Сэүнтэй хамт Жүнни байна. Тэд оройн хоол идэж байна гэнээ. Би явах хэрэгтэй"гээд босох гэхэд Жунин миний гарнаас атгаад"Хоёулаа хамт явцгаая "

Би эхэндээ эсэргүүцэх гэж байсан ч Жунин эрс шийдсэн байсан болхоор зөвшөөрлөө. Бид хоёр машинд суун маш хурдтай давхиж ирэх ёстой газраа ирлээ.

Дотогшоо орход Жүнни гараа дохисоор инээмсэглэх бол Сэүн Жуниныг харан царай нь барайж байх ажээ. Жүнни гүйсээр намайг тэврэхэд Жунин хүүлүүгээ нулимс нь цийлэгнэн харж зогсоно.

"Ээжээ би таныг зөндөө санасан"

"Ээж нь ч гэсэн зөндөө санасаан"

"Ээжээ энэ ах хэн бэ? Яагаад уйлаад байгаа юм."

Жунин доошоо суун Жүннигий хэмжээнд ирээд"Ахыг нь Жунин гэдэг. "гэж хэлээд бяцхан гарыг нь атган аваад инээмсэглэн үнсэж байлаа. Хэн ч харсан зүрх нь өвдөх энэ дүрслэл үнэхээр өрөвдөмөөр гэхдээ дулаахан мэдрэмж төрүүлнө.Яг л Жунин болон Жунины бага нас хоёр уулзаж байгаа юм шиг.

Ард чанга алга таших үед бид тайван байдлаа алдаж эхэллээ. Хүмүүс бүгд бид нарлуу харах ажээ.

Сэүн алгаа ташихаа болиод "Ямар сайхан гэр бүл вэ?"

Сэүнийг ийн хэлхэд миний нүдэнд уур хилэн тодорч өмнө нь Жунин болон надад хийсэн бүх зүйлийг үзэн ядан түүнийг харсаар "Жунин Жүнниг аваад явж бай даа. Би Сэүнтэй ярилцамаар байна."

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now