13. Хүүхэд

2.8K 220 25
                                    

"Чамайгаа хажуудаа байлгахыг хүссэн сэтгэл минь
Чамайг хайралах сэтгэлийн хажууд юу ч биш юм"

Харукагын талаас:

Сүүлийн удаа түүнд итгэж очсон минь алдаа байсан бололтой. Тэрнийг худлаа гэж хэлээсэй ганцхан надад хайртай гэж шивнээсээ гэж хүссэн юм.

Би нулимсаа барин арай гэж түүний компаниас гарах гэж байхад над руу нэг хүн өндөг шидлээ. Хүчтэй ирсэн болохоор миний хамаг хувцас нүүрлүү өндөг нь хагаран гойжих нь тэр.

Өндөг шидсэн хүн: Манай Сүён бол хамгийн шилдэг чи Жунин Сүён хоёрт хурдан зам тавьж өгөөд арилж үз. Угаасаа мөнгөнөөс болж гэрлэсэн гэдгийг чинь мэдэж байна гэж орилход бусад нь бүгдээрээ тийм ээ арил гэж чанга хашгиралдана.

Над руу хэд хэдэн удаа өндөг шидэн зарим савтай ус шидэж байхад надад огтхон ч өвдөж зовсон сэтгэл төрсөнгүй. Харин миний нүдэнд тэр зураглал харагдаж эхэлхэд би тэвчиж байсан нулимсаа ил гаргалаа.

Хүмүүс шуугилдан орилолдож гүйцгээн тэднийг тойрон бүчхэд Жунин тэр загвар өмсөгч модел дуучин Мин Сүён гэх эмэгтэйг тэвэрсээр инээмсэглэн алхах ажээ.

Над руу харах ч үгүй өөр эмэгтэйг тэврэн явах түүнийг харсан сэтгэл минь өвдөж гомдолын нулмис тээж байлаа.

Яагаад Жунин? Яагаад? Яагаад намайг ийм өрөвдөлтэй байдалд оруулж байгаа юм бэ?  Надад үхтлээ дурласан хайрласан гэсэн бүхэн чинь худал байсан юм гэж үү? Зүгээр жүжиг байсан гэж үү?

Миний нулмис зогсолтгүй урсаж амьсгаа авах заагүй түгдчиж байхад тэр машиндаа суун хөдлөхдөө намайг цонхоороо хамгийн сүүлчийн удаа ширтсээр яваад өглөө.

Түүнд намайг ийм байдалтай харах сайхан байгаа байхдаа! Намайг өвдөж байхыг харах түүнд хамгийн сайхан байх болов уу? Намайг амьдаараа үхэж байгааг мэдэж байгаа болов уу?

Би уйлан зогсож байхад хүмүүс цугларалдан: Тэр яваагүй л байна! Бүр ичих нүүрээ элгэндээ наачихсан амьтан! Чамайг Жунин захирал яаж сонгох юм!?
Гэхэд миний амьсгал давхцаж уйлж байлаа. Хүмүүс над руу өндөг шигдэхэд нэг хүн намайг тэвэрч өөрөө өндгөнд оногдлоо.

Тэр хүн: Юугаа хийгээд байгаа юм! Өөрсдөө ичдэггүй юм уу? Гудамжинд хүн нийлж бүлэглэн гэмт хэрэг үйлдэж яаж чадаж байна! Цагдаа дуудахаас өмнө Зайлцгаа!!гээд чанга ориллоо.

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now