22.Үнэн

1.8K 184 24
                                    


"Үнэн хэзээ нэгэн цагт илчлэгдэж л таараа..."


Би буйдан дээр очиж суугаад"Ярь л даа? Юуг надаа тэгтлээ их хэлэх гээв? Яагаад намайг орхисоноо бүгдийг нь ярь!"

"Яг үнэндээ хаанаас эхлэх ёстойгоо мэдэхгүй байна. Гэхдээ чамайг намайг дуустал сонсоод ямар ч шийдвэр гаргасан би хүлээн зөвшөөрнө гэдгийг хэлэхийг хүсэж байна"

"Би хичээнээ чамайг дуустал сонсохыг"

Жунин надруу харсаар"Намайг оройтож ирдэг тэр шөнийг санаж байна уу?"

Би зөөлхөн толгой дохиход "Тэр өдөр би Сэүнтэй уулзсан. Хан мөрний эрэг дээр..."

"Яах гэж?"

"Тэр миний хууль бусаар хийж байсан бүх зүйлийг баримтжуулсан байсан. Тэгээд надруу явуулан надтай уулзахыг хүссэн."

"Би түүний хамгийн том хүслийн мэдэж байсан юм . Тэр бол чи байсан . Зүрх минь хэзээ ч чамайг явуулахгүй. Би ч хэн нэгэнд чамайг өгөхийг бүр хүрэхийг ч зөвшөөр ч чадахгүй! Би явах гэтэл тэр..."

" Яасан гэж? Тэр чамайг яасан юм?"

Нүдэндээ зовлонг тээсээр надруу харан:"Тэр миний ээжийг барьцаалсан байсан."

Миний нүд томорч түүнлүү арай ч үгүй байлгүй дээ гэсэн харцаар харна.

"Үгүй ээ!!"

"Тиймээ тэр тэгсэн!! Тэр ээж рүү минь буу тулгаж чамайг өг эсвэл ээжийг чинь ална гэсэн үг одоо хүртэл чихэнд тодхон байна"

"Үгүй ээ!? Ээж чинь үхсэн гэж чи хэлсэн!"

"Би ч тэгэж бодсон. Гэхдээ миний буруу байж. Би бууж өгсөн миний буруу би биднийг гэх хайранд бууж өгсөн. Би чамайг орхисноор л та хоёрыг хоёуланг нь амьд үлдээж чадах байсан. Би яаж ч чадаагүй"

"Үгүй ээ чи худлаа ярьж байна!"

Миний нүднээс нулимс дусал дуслаар унаж"Гуйя худлаа гэж хэлээ ч дээ?"

"Би түүнээс чамтай байх хугацаа өгөөч гэж гуйсан. Тэр надад 2хоног өгсөн. Харин энэ 2хоногт чамайг өөрөөсөө бүрэн холдуулж мөн сэтгэлийг нь өвтгөж сал тэгсэн цагт ээж чинь эрүүл саруул чам дээр очно гэж хэлсэн. Хэрвээ ямар нэгэн эсэргүүцэл үзүүлвэл ээж чинь эсэн мэнд очихгүй л байх даа гэж сануулж байсан"

"Тэр тийм юм хийх хүн биш шүү дээ??" Би нулимсаа барин амаа даран ийн хэллээ.

"Чи түүний жинхэнэ төрхийг мэдэхгүй шүү дээ?"

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now