7. Паста

4.5K 228 1
                                    

"хайр заримдаа бид нарын очих ёсгүй газар очих ёсгүй хүн дээр аваачдаг гэвч бид бүгд л дурлал гээч зүйлд сохорсон байдаг учир хайрыг сонгодог."

Харугын талаас:

Магадгүй би тэрэнд боломж олгох хэрэгтэй байх. Тэр миний зүрх сэтгэлийн гүнд байвал яах вэ? Би сэүнд биш түүнд хайртай бол? аах мэдэхгүй юм даа......

Бид хоёр уснаас гараад хоол идэхээр гал тогооны өрөө лүү буулаа. Тэр доогуураа шорт л өмссөн байх ба цээж нүцгэн байх нь түүний нурууны яс, булчингууд үнэхээр догь харагдана. Бурхан минь Хару чи юу бодоод байгаа хэрэг вэ? гээд би толгойгоо сэгсэрлээ.

Тэр над руу харан: Юу идмээр байна? Би чамд паста эсвэл гоймон чанаж өгч л чадах байх аа гээд доошоо хархад нь би: Тэгвэл паста идэх үү? Би ойрд идээгүй юм байна гээд инээлээ

Тэр над руу ойртон ирж миний сууж байсан сандалнаас барин миний хацар дээр үнсээд: Яагаад бид чамайг идэж болохгүй гэж бурамхан минь? гэхэд би гайхан харж байлаа.

Тэр миний хацранд долоовор хуруугаа хүргэн: Тоглож байна даа? Наад нүд чинь гээд хөхрөөд пастагаа хийлээ.

Тэрний хийж байгаа нь миний зүрх сэтгэлийг хөдөлгөж байна. Түүний нааш цааш хөдлөх бүрт булчингууд нь товойж гарч ирнэ. Би харцаа салгаж чадахгүй байлаа. Гуйя Жунин майк юм уу цамц авж өмсөж үзээч дээ.

Тэр хоёр таваг барьсаар: За гүнж минь хоолоо идээрэй гээд миний өмнө тавилаа. Би инээмсгэлэн хоолноос халбагадахад ООО Жунин чи давс хийхгүй элсэн чихэр хийчэхсэн байна ш дээ. Бурхан минь гэвч тэр миний өөдөөс инээсгэлэн хархад нь сэтгэл эвгүй байсан болохоор инээмсгэлэн арай гэж залгилаа.

Тэр миний өөдөөс шанаагаа тулан инээмсгэлэн байхад нь би хоолоо аажуухан амруугаа хийн арай гэж залгиж байлаа. Хэдий муухай амттай байсан ч тэрний надад хийж өгч буй анхны хоол болохоор гэж бодсоор идэж байлаа.

Жунин: Гоё амттай болсон бололтой. Чиний харах царайнаас чинь тэгж харагдаж байна гээд инээхэд би арай л хоолондоо гахсангүй:  Г оё оо гоё

Жунин: Ашгүй дээ гэсээр өөрийнхөө хоолноос халбагадан гуутаа хахаж цацаад бөөн юм болж: Ю Юу вэ энэ? Ямар нялуун юм бэ ? Хару чи яаж идээд байгаа хэрэг вэ? гэхэд нь би инээгээд: Яасан гоё л байна шүү дээ гэсээр пастаныхаа гоймонг сорлоо.

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now