20. Баяртай ааваа

1.8K 181 29
                                    

Харугын талаас:

Гэртээ гүүхээрээ үсэрч ороод хүгийнхээ өрөөлүү явлаа. Хаалга нь хаалттай байх ба зөөлөн онгойлговол унтаж байх ажээ. Түүний хажууд очин хархад бүх зүйл нь хэвийн байх ба тайван тавтай нойрсоно.

Сая л нэг санаа амрах шиг болж гүнзгий амьсгаа авлаа. Сая яг ямар үйл явдал болсоныг ч мэдэхгүй хүүгээ л зүгээр байгаасай гэж бурханд залбирч байсан юм.

Жихүгийн өрөөний хаалгыг зөөлөн хаагаад доошоо буухад Сэүн орж ирлээ. Бид 2 харц тулгарч тэр над руу дөлгөөхөн харна. Би түүнлүү очин хацар дээр нь чанга алгадлаа.

Өрөөгөөр дүүрэн дугарсан миний хатуу алгадалтын дараа тэр над руу хараад : Ахиад? Ахиад яагаад намайг алгадахгүй байгаа юм? Намайг харааж зүхэхгүй байгаа юм?

"Ахиад гэнээ? Мэдрэхийг хүсч байна уу? У Сэүн?! Чамд яаж өвддөгийг мэдэрүүлээд өгж чадна ! Ойлгов уу?"

"Тэгвэл тэг л дээ надад мэдрүүлээч тэгээд! Энэ өвдөлт чинь миний өвдөлтийн хажууд юунд ч хүрэхгүй!!"

"Чи бол өөрийгөө л боддог хогийн новш !!! Чи Сэүн биш болсон байна. Чи миний мэддэг нэгэн биш болсон байна."

"...Чи угаасаа намайг мэддэг байгаагүй"

Зүрх зүсэм энэ үг яг л үнэнийг хэлэх шиг болж орхилоо. Үнэхээр... үнэхээр У Сэүнийг мэдэхгүй байсан гэж үү? 8н жил түүний үнэн дүр төрхийг мэдээгүй гэж үү?

Би "Чи тэгвэл намайг 8н жил хуурсан байна. 8н жил чамд итгэсэн итгэл, өгсөн хайр бүгдийг нь чи худал хуурмагаар сольсон байна. Уучлаарай одоо тэгвэл чамтай байх шаардлага надад алга!!"

Би нулимс дуслуулан явах гэхэд тэр гарнаас минь барин: Чи угаасаа надад хайртай байгаагүй . Чи зүгээр л намайг ашигласан. Одоо тэр чинь ирчихсэн болхоор явхаар шийдэж тийм үү?!

"Энэ чиний л өчүүхэн бодол"

"Би зүгээр л чамтай хамт байхыг хүссэн " гээд миний гарыг тавьлаа.

Би нулимсаа арчин дээшээ өрөөндөө орон орон дээрээ хэвтлээ. Шөнийн 2цаг болж байна. Нэг л мэдэхэд энэ бүх зүйл болчихлоо. Хэнд нь итгэхээ ч мэдхээ байлаа. 

Биеэ хураан атрилдан хэвтлээ. Нүднээс нулмис минь зөөлөн унаж гаран дээр минь дусана. Хүн гэдэг амьтан аймар юм аа? Бүхэл бүтэн 8н жил өөрийгөө нууж ирсэн гэж бодоход.... зүрх минь өвдөж байна.

Жунин хүртэл надаар тоглож харин би л нулимстай үлдсэн шүү дээ? Яг л энэ байдалд. 4н жил өөрчлөгдсөн гэж бодсон, сэтгэл минь ахиад сэргэсэн гэж бодсон , үгүй байж бүгд хэвэндээ байж!! Анхнаасаа юу ч өөрчлөгдөөгүй байж!! Би Би л тэгж бодсон байна.

❌Хуурамч Гэрлэлт❌Wo Geschichten leben. Entdecke jetzt