15.Өөрийн зүйл

2.6K 225 23
                                    


"Миний мөрөөдөл бол зөвхөн чи"

Яг одоо болох үйл явдалд бид хоёр хоёлуу гацан зогсож байлаа. Зүүд үү? бодит амьдрал уу?эсвэл миний бодол уу? Зүүд бодолын аль нь ч биш юм бол бодит байдал гэж үү?

Би түүнлүү нүд салгалгүй харж байхад тэр миний өөдөөс тайван харах ёстой хүнээ харсан юм шиг зогсоно.

Гэхдээ тэр миний сүүлийн амьдарлыг зовлонд унагасан. Тэр надаас зүгээр салан одож болох байтал... Зүгээр надаар тоглож байсан аа  хэлж болох байтал... Хайргүй байсан гээд зүгээр явж болох байтал... тэр тэгээгүй. Намайг ганцаардал өвдөлт сэтгэлийн зовиуртай үлдээн өөрөө алга болсон хүн.

Би түүнлүү хархаа болин түүнээс холдон: Баярлалаа эрхэмээ гээд явах гэхэд тэр миний бугуйнаас зөөлөн атгалаа.

Би эргэж харахгүй зогсож байхад тэр: Хару? Гэж зөөлхөн миний нэрийг дуудна.

Би түүнлүү уйлахгүйгээр эргэж харан: Би таныг таньдаг гэдэгээ мэдэхгүй юм байна эрхэмээ?!

Тэр над руу харан : Хару гэж ахиад л миний нэрийг дуудна.

Би түүнээс гараа салгаад: Уучлаарай гээд хурдан алхахад Жунин миний бэлхүүсээр гараа оруулан араас минь чанга тэвэрлээ.

Би яагаад ч юм ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй зүгээр л...зүгээр л энэ мэдрэмжийг маш их санаж. Ганцхан Жунины надад өгдөг мэдрэмжийг...

Тэр цөхөрсөн хоолойгоор чихэн дээр минь: Битгий яваач?! Хару?!

Би уйлахгүй байхыг хичээж түүний гарыг салгалсаар тавиулан: Чи л намайг орхин явсан. Намайг гудамжинд шалдаа буун уйлж суухад намайг орхин явсан тэр өдөрөөс хойш миний хувьд чи гэдэг хүн үгүй болсон! гээд түүнийг орхин алхалаа.

Түүнээс холдон явж байх үед минь тэвчиж байсан нулимсаа ил гаргалаа. Яагаад одоо миний амьдралд орж ирж байгаа юм бэ?

Миний хөл гар хэдий хөдлөн алхаж байсан ч зүрх минь бараг л байдаг чангаараа цохилож байлаа.

Тэр яг хэвэндээ байх шив өөдгүй амьтан. Миний зүрх сэтгэлээр наадан толголчихоод яг л хог шиг хаяан явсан байж яаж миний нэрийг дуудаж надаас битгий яв гэж хэлж чадав аа? Түүнд хүн чанар гэж алга. Түүнд зүрх сэтгэл гэж ч алга...

Хару тэр хүн бол чамайг хаясан зүрх сэтгэлээр чинь тоголсон өөдгүй нэгэн . Түүнтэй чи ямар ч холбоогүй чамд хамгийн өхөөрдөм хайр хүргэм хүү чинь байна бас Сэүн чиний нөхөр.. Битгий түүнийг бод гэж өөртөө сануулга өгөн нулимсаа зөөлөн арчлаа.

❌Хуурамч Гэрлэлт❌Donde viven las historias. Descúbrelo ahora