25. +Хайртай+

2.1K 156 53
                                    

Бороонд шалба норон өвдөгөө тэврэн суух энэ эмэгтэй үнэхээр өрөвдөлтэй харагдана. Хүнд дааж үл гарах зовлон гэж байдаг юм шүү дээ. Энэ бүхэн түүний хувь тавилан ч гэсэн хэтэрхий харгис биш гэж үү.

"Хару"

Жунин түүний ард санаа зовсоор шүхэр барин зогсох ажээ. Түүнд ч гэсэн тэнгэр нурж буй мэт л санагдаж байгаа билээ. Түүний дөнгөж уулзсан бяцхан хүү нь нүднийх нь өмнө шатсан шүү дээ. Гэвч хамгийн их шархалж байгаа нэгэн нь тэр биш гэдэгийг л сайн мэдэж байлаа.

Хуру борооны ус уу эсвэл нулимс нь уу гэдэгийг мэдэхгүй ч урт хар сормуусыг нь даган жижигхэн дуслууд доошоо унах ажээ.

"Чи иржээ"

Жунин шүхрээ түүний дээр барьсаар доошоо суун түүнтэй чацуу хэмжээнд ирлээ.

"Ханиад хүрэх нь байна шүү дээ?"

Жунины хоолой санаа зовсон ч цаанаа л нэг гунигтай сонсогдох ажээ.

"Надад битгий анхаарал тавь"

Жунин түүнлүү "Яагаад?"гэсэн харцаар харах ажээ. Хару түүнлүү цөхөрсөн, шантарсан харцаар харан"Би хайрлуулах, халамжлуулах эрхгүй хүн шүү дээ."

Жунин шүхрээ хаян түүнийг шууд тэвэрч авлаа. Дулаахан халуун мэдрэмж Харуг бүрхэн авч мөн сайхан тухтай үнэр хамарт нь мэдрэгдэнэ. Тэр үргэлж энэ тэврэлтийг хүсээгүй гэж үү? Үргэлж түүний дулаахан тухтай энэ тэврэлтийг л тэр хүсдэг шүү дээ. Ааваасаа ч авч байгаагүй энэ л тэврэлтийг...тэр хүссэн нь буруу гэж үү?

"Хару битгий ийм юм ярь! Би зөвшөөрөхгүй шүү!"

Хару түүний энгэрт хуримтлуулж байсан бүх зүйлээ гарган чанга уйллаа. Тэрээр маш их уйлан түүнийг тэврэх ажээ.

"Чшш...Хайрт минь бүх зүйл сайхан болно доо. Хоёулаа даваад гарна."

Жунин түүний нурууг зөөлхөн цохисоор тайтгаруулах ажээ.

"Ж Жунин...Гуйя? Чамайг ашиглахаас минь өмнө яваад өгөөч?! Өмнөх шигээ намайг орхиод өгөөч?"

Хару түүний энгэрт цухиран уйлж ийн ориллоо. Жунин зүгээр л түүнийг орхиосой гэж тэр маш их хүсэж байлаа. Тэгвэр тэр бага шанална шүү дээ?

"Тэгвэл намайг ашигла! Намайг ахиж босохгүй болтол минь бүх зүйлийг минь ав! Оронд нь чи миний хажууд байна гэвэл би хараал идсэн юугаа ч өгхөд бэлэн байна. Өмнө өөрийн арчаагүй зангаасаа болоод чамайг алдсан. Тэр үед би зүгээр л сэтгэл зүрхгүй нэгэн болчихсон. Яг л амьд үхдэл шиг... Хэрвээ ахиж намайг тийм байдалд оруулна гэх юм бол намайг зүгээр л алчих! Тийм болхоор надаас бүх зүйлийг минь салга! Би бүх зүйлээ өгье! "

❌Хуурамч Гэрлэлт❌Место, где живут истории. Откройте их для себя