26. Чиний талд

2.3K 203 47
                                    

Хайр хүнийг сохор болгож галзуу үйлдэл хийхэд хүргэдэг гэдэг үнэн бололтой. Миний амьдралд байсан хоёр залуу хоёулаа өөр хүмүүс шиг л болсон. Цагааны ард нуугдсан хар бол нөгөөдөх нь харын ард нуугдсан цагаан шиг л...

Би нам хажууд минь унтаж байгаа түүнийхээ үсийг зөөлхөн илнэ. Бидний эхлэл төгс байгаагүй гээд бурхан та муу төгсгөлтэй байлгаж болно гэж үү?

Хайрт минь хамгийн галзуу нь гэвэл яг одоо би яаж чамайг унагаах тухайгаа бодож байна. Хамгийн галзуу солитой хүүхэн гэж намайг дуудаарай. Учир нь би хүүгээ тэр адгийн амьтаны гарт байлгаж чадахгүй.

Жунины гарыг холдуулан зөөлхөн орноосоо бослоо. Өглөөний цай хийх санаатай гал тогоонд орж ирхэд бүх зүйл нэг л танил санагдана. Энэ гал тогоонд л анх түүндээ зориулан хэдэн цаг хичээж хоол хийдэг байж дээ.

Би чимээгүй өндөг шаран зогсож байхад Жунин намайг араас тэвэрлээ. Тэр миний хүзүүн дээр зөөлхөн үнсээд "Эрт сэржээ?" гээд хөргөгч онгойлгон надад талх гаргаж өглөө.

"Ммм, Өлсөж байна уу?"

"Үгүй ээ"

Би талхаа талх шарагчинд хийгээд бэлэн болох хүртэл нь хэсэг зогсов. Олон зүйл толгойнд эргэлдэнэ. Буруу болон хэрэгцээгүй бодлууд...

Талх бэлэн болж би хоёр тавган дээр шарсан өндөг мөн гахайн утсан мах тавин түүнд нэгийг нь өглөө. Жунин инээмсэглэн толгой дохиод кофегоо нэг балгах аж.

Би чимээгүй байдлыг эвдэн "Ингэж суугаагүй дөрвөн жил болжээ. Тэр үед чи ч би ч жоохон байж дээ "

"Тиймээ, гэхдээ чи одоо хэр нь жоохон хэвээр байна"

"Хөөе"

"Өчигдөр миний энгэрт эрхэлж байсан байж өөрийгөө том гэж хэлэх нь үү?"

Бид хоёр инээлдээд нэг нэгэнийхээ дурсамжид нэвтрэнэ.

"Гэхдээ Жунинаа? Чи дөрвөн жилд өөр эмэгтэйтэй байсан биз дээ?"

Жунины инээмсэглэж байсан царай өөрчлөгдөж төв болон "Яагаад тэгж бодоов?"

Би түүний энэ ширүүн байдалд хэсэг гайхан харж байгаад "Чи чинь эр хүн. Бүр болоогүй баян, царайлаг сайхан залуу. Бүсгүйчүүд зүгээр байлгаагүй л байж таарна даа?"

Жунин босон надруу ойртоод миний бэлхүүсээр гараа оруулан шууд өргөн ширээн дээр суулгалаа. Тэр миний хоёр талд гараа тулан хараад "Үүгээрээ юу хэлэх гэсэн юм хадагтай Хару?"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 01, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now