12. Үхэн үхтлээ

2.7K 212 12
                                    

Жунины талаас:

5..4..3..2..1 тэр тоолоод дууслаа.Чи минь намайг мэдэхгүй дээ.

Хэдэн мянган удаа чам руугаа очихыг хүссэнийг...

Хэдэн мянган удаа муухай үг хэлсэндээ харамссаныг...

Хэдэн мянган удаа "худлаа"гэж хэлхийг хүссэнийг...

Хэдэн мянган удаа чамайг цохисон гараа зүссэнийг...

Би одоо амьдрах ямар шаардлага байх билээ. Миний гарнаас урсах цус шалан дээр дуслана. Хаалга дугарч чамайг явсны дараа би бослоо.

Зүрх минь яг л зохиссон юм шиг мэдрэмж төрж байна. Хий хоосон болчихсон юм шиг. Би явсаар гал тогоонд орж чинийхээ хийсэн хоолыг харлаа. Би халаагаад өөртөө аягалаад урдаа тавин ширтэн суулаа.

Тэнэг эмэгтэй хоол хийж чаддаггүй ч намайг ирхэд үргэлж урдаас хоол хийгээд инээн угтдаг байж билээ.

Би хоолноос нэг халбагадлаа. Тэрний минь хийж өгсөн  хамгийн сүүлийн хоол. Миний халбаган дээр миний нулмис тусаж би уйлж байгаагаа мэдлээ.

Гараараа нүүрээ даран гүн хорслын нулмис урсгаж ихэр татан уйллаа. Миний зүрх хэдэн мянган удаа зүсэгдэж би өөрийгөө үзэн ядаж байна.

Ээжийгээ авархын тулд түүнд муухай үг хэлж түүнээс өөрийгөө холдууллаа.Өөр эмэгтэйтэй худлаа жүжиглэж түүнд муухай хандсан. Тийм байтал би түүнийг яаж надтай үлдэх юм.

Би би....
Би босож гал тогооны хамаг юмыг авч шидлэж амьсгалхад хэцүү боллоо. Гэрийнхээ хамаг юмыг эвдэлж байлаа. Зөвхөн зүрхэнд шигдсэн өршөө хорслоо гаргаж байгаа юм шиг.

Миний гарнаас цус их хэмжээгээр урсаж байсан ч зүрхэний өвдөлт л мэдрэгдэнэ. Би доошоо хана налан суугаад түүнтэй өнгөрөөсөн хором мөч бүрээ бодно.

Би түүнд хэлсэн бүгэд худлаа шүү дээ! Би түүнийг зүрх сэтгэлээсээ хайралдаг одоо надад амьдрах шаардлага алга. Тэр минь байхгүй бол би амьд үхдэлээс ялгаа байхгүй! Бие минь амьд ч,Сэтгэл минь үхдэл...

ГУЙЯ ХАРУ? АХИАД ОРООД ИРЭЭЧ ДЭЭ?! би сэтгэл дотроо хэдэн удаа орилсон ч тэр ирэхгүй нь мэдээж!

❌Хуурамч Гэрлэлт❌Onde histórias criam vida. Descubra agora