1.

496 32 2
                                    

Үлгэр домогт гардаг гоёмсог сүүлтэй хүн загасны нийлмэл, үзэсгэлэн гоо төгс гэгдэх лусын дагина.

Төрх байдал хэдий үзэсгэлэнтэй хэдий ч түүний ард ямар ч нууц нуугдан оршдогийг хэн ч мэдэхгүй.

~My heart is pierced by Cupid
I disdain all glittering gold
There is nothing can consolo me
But my jolly sailor bold~



Хэдэн зуун бус хэдэн мянган сая жилийн өмнө хүн дүрст бурхан Атаргатис хүний хайртыг санамсаргүйгээр хөнөөснийхөө төлөө ичгүүрээс болж өөрийгөө лусын дагина болгосон хэмээх үлгэр домог ч байх. Гагцхүү үнэн түүхийг бурхан ч мөн чөтгөр ч мөн үл мэдэх аж.

-

Шуурга ч намжин үүрийн гэгээ орох дөхөхөд өөрийн биеэ далайн эргэ дээр шидэгдсэн буйг мэдрэн ухаан оров.

Далайн шуурганаас холуур байх хэрэгтэй гэж эцэг эх минь сургасан хэдий ч саваагүй сахилга үгүй зангаасаа болж далайд хөвөн яваа даруулт завийг сонирхон ойртсоноос далайн шуурганд өртсөн минь энэ.

Нар аль хэдийн мандаж эхлэхэд би сүүлээ чирч ядан ойролцоо харагдах агуй руу аль болох хурданаар мөлхөж эхлэлээ.

Бүрэн мандсан наранд би огтоос байж чадахгүй бөгөөд хэрэв усгүй наранд ил гарвал бүх бие минь хумхын тоос эсвэл хөөс замхрахтай ижил дөмхөөр ууршин алга болно. Гэж итгэдэг? Магадгүй итгэх ёстой.

Арьс минь нарны зөөлөн илчинд гялганан эхлэхэд хорсон өвдөх шиг санагдаж хурдан л агуйд байх далайн шуургаас үүссэн цүнхээл ус руу шурган орлоо.

Өчигдөрийн болсон зүйлээс санавал дахин л нэг ижилхэн далайн шуурганд өртсөн хэрэг. Миний амьдардаг хэсэг далайн хар нүхнээс хэдхэн бээрийн цаана байдаг учраас энд бараг л хөлөг онгоц дарвуулт завь ирнэ гэдэг боломжгүй. Эсвэл ямар нэг аз тохиолоор ирсэн байх учраас нүдэндээ ч итгэлгүй хөвөө рүү сэлсэн юм. Гэвч аз үгүй гай тохиолоор далайн шуурганд өртөж ингээд мандах нарнаар эргэ дээр шидэгдсэн.

Ямар нэг чимээ гарахад би хадны цаагуур орон амьсгаагаа дарлаа.

Өчигдөрийн дарвуут завь ч мөн далайн шуурганд хэмх цохиулсан учраас далайчид эргэ дээр байгаа байх.

:"Хөөе! Энд юу ч алга байна шүү дээ. Яг энд харсан чинь баттай юу?" Гэж хэн нэгэн агуйн хажууд дуугарахад арай өөр хоолойг хэлбэлзэл:"Тийм ээ! Баттай! Тийм том сүүлийг хэн ч харсэн ойлгомжтой шүү дээ! Лусын дагина байсан!" Гэж зоригтой хэлэхэд нь би амаа дарлаа.

Тэд мэдчихэж! Хэрэв тэд мэдсэн бол гарцаагүй хайж сураглах нь ойлгомжтой. Хэрэв би энд байсаар л байвал тэд намайг олчихоод тэнэг цуу ярианаас үүссэн зүйлээ туршин тамлах биз! Аль болох хурдан. Хурдан л эндээс гаргах хэрэгтэй!

Гэхдээ би юу чадна гэж. Сүүл минь хөл болоод далай руу гүйгээд орчихож чадах биш шөнийг хүлээж биеээ хураан энэ өчүүхэн усанд хөлбөрөн суухаас өөр замгүй! Тавьлангүй!

Өдрийн нарнаас агуйн ойролцоо хоёр гурвантаа далайчидийн дуу сонстож бяцхан зүрх минь хагарах гэж буй аятай л цохилно.

Чимээгүй л ус цалгиулахгүйг хичээн шөнө дөл болохыг хүлээсээр арай хийн нарны илч буурч шөнө болох цагаар уснаас биеэ өргөн гарлаа.



Агуйгаас гарахад энд тэндгүй цоглон асах улаан зүйлсээ тавьсан байх бөгөөд хүн харагдахгүй байсан учир хурдан чадахаараа л биеэ чирэн явав.

Гэнэт л том хадны ардаас нэгэн хүний дуулах сонсогдох нь тэр.

:"Ahh~ Upon one summers morning
I carefully did stray
Dawn by the walls of wapping
Where's i met the sailor gay". танил сонсогдох энэ дууг нэгэн залуу дуулахад бие минь чичирч яахаа мэдэхгүй бүтгэнэж эхлэлээ.

Буцаад агуй руугаа биеээ чирэн хурдан хөдлөхөд нөгөө хүний дуу суларч сонсогдохоо болив.

Сүүлэнд минь ямар нэг зүйл хүрэх шиг болоход би хурдхан л эргэж харан сүүлээ хумин шүдээ гаргаж хамгаалах үйлдэл үзүүллээ.

Түг! Түг! Түг!
Бяцхан зүрх минь байх ёстойгоосоо хэдэн мянга хэдэн зуу дахин хурдан цохилох бөгөөд хэтэрхий олон давтамжд нь самуурсан би зүрхээ зогсчихлоо хэмээн андуурах шиг.

Нэгэн шар үстэй хүү над руу харан уруулан дээрээ хуруугаа хүргэн:"Чимээгүй. Шшш~ Би чамайг яах ч үгүй болохоор чимээгүй байгаарай. Хүмүүс сонсчихно шүү" гэхэд нь би сүүлээ татсан хэвээр шүдээ нуун амьсгаа авлаа.

Дахиад агуй руу мөлхөж эхлэхэд тэр над руу харан:"Хэрэв чамд хэцүү байвал би өргөж өгөх үү?" Хэмээн айсан шинжгүй эсвэл айсан төрхөө нуун асуухад нь би чимээгүй зөөлөн толгой дохин хариу үйлдэл үзүүлэхэд тэр урт сүүлийг минь өргөн намайг агуй руу ойртуулав.

Агуйн усруу эргэн орсон би гомдолтой мөн айж түгшссэн илрэлээр түүн рүү ширтэхэд тэр зөөлөн инээмсэглэн:"Сүүл чинь их гоё юмаа. Намайг Фэликс гэдэг. Чамайг? Чи ярьж чадах уу?" Гэж сонирхсон харцаар өгүүлэхэд нь би:"Марианна" хэмээн хариу дуугарлаа.



Гагцхүү үүнийг л сүйрлийн, тавьлангийн минь төгсгөл гэдгийг мэдсэн бол би түүнд хариулах байсан болов уу?








A/n: Яаана баахан өмнөх юмнуудаа дуусгаагүй байж ингээд дахиад нэгийг эхлүүлчих гэж. Гэхдээ зүгээрээ. Энэ маань нийт 10 хэсэгтэй Sad short story collection-ий маань нэг хэсэг байгаа. Дараагийнх нь хэсгүүд бас бичигдсэн байгаа болохоор хүмүүст таадагдаж байвал хурдан оруулчихнаа💜
Love ya^^

|My little Mermaid|  CompleteWhere stories live. Discover now