Нар мандаж бид ч удаан явсны эцэст модон дунд олсон жижигхэн агуйдаа нуугдлаа.:"Л-ликс?"
Амьсгаа минь давхцан усгүй удсанаас болон хатаж гүйцжээ.
Хичнээн бие минь хатаж сульдсан ч тэр тэр хажууд минь байгаагийн хүчээр сэтгэл минь дүүрэн байв.
Энэ л үед далай огтхон ч миний хүссэн, миний сэтгэлийг дүүргэх зүйл байгаагүйг би ухааралаа.
Тэр... Зөвхөн тэр л байж.
Зүрхийг минь цохилуулж сэтгэлийг минь дүүргэх хүн.:"Марианна. Би... Би чамайг энд түр орхичихоод буцаад ирнэ. Чи битгий яваарай. Хаашаа ч явж болохгүй шүү. Би чадахаараа хурдална" гэсээр тэр намайг хуурай шороон дээр хэвтүүлээд гарч явлаа.
Бүгдийг өөрчилсөн гэж бодсон юмсан. Ингэж л төгсөх тавилантай юм болов уу? Үнэхээр яаж ч хичээсэн яаж ч өөрчлөх гэсэн төгсгөл нь ийм юм гэж үү?
Удалгүй нүд ч анилдан гүн нойронд автах шиг болов.
Фэликс? Чи хаана байнаа?
:"Марианна?"
:"МАРИАННА!"
Гүнзгий амьсгал авахад усаар дутагдсан эс минь ундаалах шиг мэдрэгдэн нүдээ нээлээ.
:"Бурхан минь ашгүй дээ чи сэрлээ. Чамайг явчихлаа л гэж бодлоо" гэсээр Ликс нулимстай нүдээр над руу тонгойход нь би өөрийгөө нөгөө хоргон дотор буйгаа мэдрэв.
Түүний шархтай гар нь улам л хүндэрсэн бололтой цустайгаа холиолдон улаан хүрэнтэж харагдана. Одоо ч өдөр байх ажээ.
Түүнийг би хорго дотогш орж ирэхийг урихад тэр хажууд минь орон суулаа.
Урьд урьдынхаас түүнийг гарт тэврүүлэх, түүнийг амьсгалахыг харах юу юунаас илүү жаргалай мэрдэгдэв.
"Ликс-а. Хоёулаа холын хол очоод эрдэнэ шиш тарьж амьдрана шүү" гэхэд тэр чимээгүй толгой дохино.
Нэгэнт би нулимсаа барьж дийлэхээ байж.
:"Бас хүүхэдтэй болно. Чамтай минь адилхан нуур далайгаас ч гүн цэнхэр нүдтэй хөөрхөн хүүхдүүд. Ликс-а. Надад амлаач? Заавал..."
Тэр ч мөн нулимсаа тэвчиж чадаагүй бололтой.
:"Заавал... Надтай гэрлэнэ гэж. Тэгээд хүүхдүүдээ хамт харна. Бас...бас хүүхдүүдтэйгээ талбайгаар хөөцөлдөж тоглоно." гэж уйлсаар хэлэхэд тэр ч мөн уйлан толгой дохиод:"Амлая. Чамтай би заавал гэрлэнэ. Тэгээд... хөөрхөн хүүхдүүдтэй ч болох болно" гэсээр намайг тэврэн үнслээ.
Бид биедээ амласан ч сэтгэлийнхээ гүнд бид амлалтандаа хүрч чадахгүйгээ мэдэж байсан.
:"Фэликс... Би чамд түүх ярьж өгье. Эрт дээр цагт нэгэн баян гүнтэний охин байж гэнэ л дээ. Тэрээр үнэхээр үзэсгэлэнтэй тул хамаг хүмүүс л алт мөнгөөр худалдаж авах гэж хичээдэг байж. Гэхдээ охин хэнд ч зөвшөөрсөнгүй. Гэвч тэр Sailor хэмээх залуутай уулзаж гэнэ. Охин түүнд бүх зүрхээрээ дурласан учир тэр өөрийн баян гэр бүх зүйлсээ золиосолсон боловч сүүлд нь түүний хайртай залуу нь охиныг хуурч эд баялагыг нь авсан. Тэгээд л охин далай руу үсэрч харин түүний хөөрхийлөлтэй түүхийг нь ойлгосон бурхан түүнийг лусын дагина болгосон гэдэг"
"Фэликс. Би чамайг миний sailor гэж бодсон боловч тийм биш байж. Миний хувь тавилангийн төгсгөл чамайг гэж бодсон ч. Би л чиний тавьлангийн төгсгөл байж"
:"Энэ бидний төгсгөл биш шүү дээ. Битгий тэгж ярь. Бид хэний ч мэдэхгүй газар очоод амьдрана гэж сая амласан шдээ"
:"Гэхдээ тэд... тэд биднийг хөөж байхад одоо яах юм? Би ийм байдалтай хаашаа ч явж чадахгүй шүү дээ"
:"Бид энэ шөнийг өнгөрөөгөөд үүрээр хөдлөх болно. Тэр болтол бид амрах хэрэгтэй. Чи надад дуулж өгөх үү?"
:"Чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна"
...
Шилэн хоргонд тэд бие биенээ хэзээ ч тавьж явуулахгүй гэсэн шиг чангаар тэврэн унтах бөгөөд тэдний төгсгөл ойрхон байгааг хэн хэн нь мэдсэн ч хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.
A/n: Зиа хайрууд минь. 10р хэсгийг унших даа Visions of gideon гэдэг дууг татаад сонсонгоо уншаарай. Бичээч нь өөрөө бичиж байх даа баахан уйлсан лдаа. Ингээд хоёрхон хүн уншдаг бичвэрийн маань төгсгөл ирж байна даа❤️
ESTÁS LEYENDO
|My little Mermaid| Complete
Historia Corta"Надтай байхаас айхгүй гэж үү? Хичнээн би тийм аймшигтай байсан ч надаас айхгүй хэрэг үү?" Гэж нулимстай нүдээр түүн рүү харахад тэр духан дээр минь үнсээд:"Хэрэв би чамаас айх байсан бол нүд рүү чинь харсан тэр мөчөөсөө л дагжин чичирч жигшин зэвүү...