Нүүр лүү минь ус цацах мэдрэгдэхэд би нүдээ нээлээ.
Ухаан минь орж гаран толгой ч мөн даавилзан байх аж.
Тэр! Тэр яасан билээ? Хамгийн сүүлд харсан зүйл бол түүний илчээ алдсан бие надад наалдан байсан шүү дээ.
Намайг модтой хүлэн элсэн дээр суулгасан байгааг гараа хөдөлгөх гэж үзэхдээ л ухааран харав.
"Ахмад аа! Сэрчихлээ!" Гэж хувин барьсан хүү цааш хэлэхэд би эргэн тойрноо ажин түүнийг хайвал тэр надаас холгүй бас л хүлүүлчихсэн байдалтай сууж байх нь тэр.
"Фэликс!" Өөрийн мэдэлгүй түүний нэрийг дуудан чанга орилоход түүний зовхи таталдан буй нь ажиглагдав.
Тэр одоо ч сэрээгүй байгаа байх нь.
"Эцэст нь ийм олон жилийн турш хайгдаад байсан үнэт алт эрдэнийг ингээд олчихдог юм байжээ" гэсээр нэг хүн алгаа ташсаар надад ойртон нүүрэнд минь тулан суулаа.
Би:"Тэр! Тэр зүгээр үү? Ямар нэг зүйл болоогүй биз?!" Хэмээн түүний зүг харан асуувал нөгөө залуу толгойгоо дохиод:"Тэр үү? Уснаас гаргасан учраас зүгээр байгаа" гэхэд одоо л нэг санаа амрах шиг болов.
Тэд мэдэхгүй бололтой намайг усанд байх ёстойг. Ярьчихвал яах бол? Түрүүнд би дугараад ярьж чаддагаа мэдэгдчихсэн шүү дээ. Ярих ёстой юм болов уу? Энэ хэвээрээ усгүй байвал нар мандахад би үхнэ шүү дээ!
Хэр удаан усгүй байснаа мэдэхгүй учраас аль хэдийн л сульдчихаж.
Удалгүй тэр гарыг минь хүлээд сүүлэнд минь хүрч үзлээ.
Эхлээд хүрсэн. Дараа нь цохиж үзсэн. Тэгээд хайрсыг минь хуулах гэж үзсэн.
Удалгүй тэр ухаан орлоо. Нар ч мандах дөхөж би ч усгүй учир ухаан алдах дөхөж байв.
Энэ гэж үү? Миний хувь тавилангийн төгсгөл.
"Тэрнийг яг одоо усанд оруулах хэрэгтэй?!" Гэж тэр орилон хүлээснээсээ сулрах гэж буй нь бүдэг бадаг харагдана.
"ЯГ ОДОО УСАНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ! Новш гэж та нар түүнийг алах нь байна!! Хурдлаач! Ус! Ус!" Гэж нүд харанхуйлахад тэр чангаар дуугарах нь сонстоно.
Тэр дахиад л намайг аварч байна уу?
...
"Марианна сэргээрэй! Гуйя сэргэ лдээ?" Гэж хацарт дээр минь ямар нэг зүйл дусахад би нүдээ нээлээ.
Тэрээр намайг тэврэн устай хоргонд суугаад нулимстай нүдээр ширтэх аж.
Хадны сүүдэрт устай хоргонд биднийг хүлэн суулгажээ.
"Марианна. Надаас болоод тэгээ юу? Чи тэдэнд баригдчихвал огт сайн зүйл болохгүйг мэдсээр байж..."
"Тэгээд! Чамайг харсаар байж үхүүлэх байсан хэрэг үү!" Гэж түүний гараас атгахад тэр санаа зовсон харцаар:"Тэдэнтэй огтхон ч ярьж болохгүй ойлгосон уу? Чимээгүй байх хэрэгтэй. Бас тэдэнд нулимс чинь сувд болдог гэж хэлж болохгүй шүү" гэсээр сануулахад хадны цаанаас хүмүүс дуугарч эхлэлээ.
Тэд Фэликсийг хоргоноос гаргаад газар өвдөглүүлэн:"Та хоёрыг харахад анх уулзсан биш байх тийм үү?" Гэхэд тэр доошоо харав.
"Тэгээд чи надаас ЛУСЫН ДАГИНА ОЛСНОО НУУСАН ХЭРЭГ ҮҮ?!" Гэсээр түүнийг өшиглөөд авах нь тэр.
"Аваад ир!" Гэж тэр залуу захирангуйгаар туслах даа хэлэхэд тэр хаа нэг тийшээ яваад буцаж ирэхдээ ном бололтой зүйл барьсаар хүрч ирэв.
"Энд. Чамайг уйлвал нулимс чинь сувд болдог гэсэн байх юм билээ? Мөн сүүл чинь гэрэлтдэг. Тэгээд болоогүй дуут давтамжтай орилж чаддаг?" Гээд над руу харан:"Энэ үнэн үү?" Гэсээр хацарнаас минь зуурлаа.
Би лусын дагина болохоос siren биш шүү дээ!
"Түүнийг тайван орхи! Тэр та нарын зохиосон тэнэг зүйлсийг хийж чадахгүй. Тийм болохоор буцаагаад тавь!" Гэж орилоход залуу хөмсгөө өргөн:"Яагаад бид оролдоод үзэж болохгүй гэж? Үнэн байна уу? Худал байна уу?" Гэсээр түүний үснээс зулгаан өөр лүүгээ харуулна.
Түүний хэлснээр чимээгүй суух ёстой юм болов уу? Хэрэв би чимээгүй байх юм бол тэд улам л уурлах байх. Гэхдээ тэр надад юу ч ярьж болохгүй гэж сануулсан шүү дээ.
"Аваад ир! Одоо бид үнэн эсэхийг нь шалгана" гэж дохиход түүний гарч том зүйл бариулав.
Яах гэж байгаа бол гэхээс айн биеэ хураалаа.
Түг! Түг! Түг!
Зүрх минь зогсчихов уу? Эсвэл хэтэрхий хурдан цохилож буй нь зогссон мэт мэдрэгдэв үү?Тэрээр том зүйлээ бариад сүүлэн дээр минь чангаар цохих нь тэр.
Сүүлийн мөчид тэр зогсоо зайгүй намайг балбаж эхлэхэд би өвдөлт айдас дундаасаа нэгэн зүйлийг санав.
Тэр... Эцэст нь тэр зүгээр байна. Тэр биш би цохиулж байгаа учраас. Тэр биш би өвдөж байгаа учраас. Эцэст нь тэр надаас болж үхчихээгүй болохоор. Цохиулсан ч баяртай байна.
"БОЛИОЧ ДЭЭ! ГУЙЯ! Гуйя зогсооч дээ!"
Өвдөлт аль хэдийн мэдрэгдэхээ больж нүд анилдах мөчид би түүний нулимстай нүдийг мандах сарны туяанд цэнхэртэн буйг үзэв.
A/n: Энийг уншдаг ч хүн бараг алга даа😂 нээрээ үнэндээ Ликсийг гэх миний хайр л энэ бичвэрийг урагшлуулж байна. Гэхдээ би энэ бичвэрийг ядаж 1к хүрнэ гэж итгэдэгээ😂❤️
YOU ARE READING
|My little Mermaid| Complete
Short Story"Надтай байхаас айхгүй гэж үү? Хичнээн би тийм аймшигтай байсан ч надаас айхгүй хэрэг үү?" Гэж нулимстай нүдээр түүн рүү харахад тэр духан дээр минь үнсээд:"Хэрэв би чамаас айх байсан бол нүд рүү чинь харсан тэр мөчөөсөө л дагжин чичирч жигшин зэвүү...