4.

80 18 5
                                    

Бодолд нь автсан би тэр шөнө дөө цурам ч хийж чадсангүй.

Бүхэл бүтэн арван долоон жилийн минь амьдралыг ингээд ганцхан хүн гарч ирээд л өөрийн болгочихно гэж бодож зүүдэлж ч явсангүй.

Би түүнээс надад загас олоод ирээч гэж гуйсанд авчирж өгсөн тул түр зуурын өлссөн ходоодоо түүгээр аргацаан байв.

Өдөржин юу ч хийлгүй ийн суух нь надад хэцүү мөн гунигтай.

Эгч дүүс минь яаж суугаа бол? Далайчидыг л идэхийн хүслэн болж уруул амаа долоон суугаа болов уу? Эсвэл энгийн үеийнх шиг сүйрсэн хөлгийг янзлан чимж байгаа болов уу?

Нүд минь өөрийн эрхгүй анилдан түнэр харанхуй ухаан бодлыг минь бүрхэн авах мэт.



Нүдээ нээгээгүй хэрнэ би сэтгэл зүрхээрээ аль эсвэл оюун бодлоороо түүнийг хажууд минь байгааг мэдрэв.

Түүнийг би хаашаа ч явуулахыг хүсээгүй дээ чангаар тэврэн авлаа. Би зогсчихсон түүнийг тэврэн байгаа бол энэ зүүд зэрэглээ байхаас зайлахгүй.

Тэр чихэнд минь учир битүүлэг үгс шивнэхэд би юу гэснийг нь ойлгоогүй ч мэдрэмж мэдэрхүйгээрээ тэр надад хайртай гэснийг ухаарах шиг.

Эргэн тойрон улаан болж мэдэрхүй минь хязгаарлагдан тэр миний энгэрээс холдоход би гараа бүлээцэхийг мэдрэв.

Магадгүй тэр гарыг минь атгасан юм болов уу?

Үгүй ээ! Үгүй! Тэр гарыг минь атгасан биш харин гар минь түүний бүлээн цусанд хутгалдан ийн нойтон болсон нь энэ байх нь тэр!

Үгүй ээ! Би түүнийг алчихлаа гэж үү!

Амьсгаадсаар нүдээ нээхэд би гүнзгий амьсгаа авлаа. Зүүд гэдгийг нь мэдсэн хэрнэ тэр бодит мэт байсан тул өөрийн эрхгүй нүднээс минь нулимс унаж эхлэв.

Хэр удаан сүүлээ тэвэрч уйлан сууснаа мэдсэнгүй. Ямартай ч түүнийг ирэх хүртэл.

"Чи яагаад уйлаав? Эгч дүүсээ санаа юу? Битгий санаа зов би чамайг гэрт чинь хүргэнэ" гэж гараас минь атгаад нүд рүү минь эгцлэн харлаа.

Уруул минь чичирч нүд ч талимааран түүн рүү харахад би догдлолыг мэдрэв.

Түг! Түг! Түг!
Зүрхийг минь гижигдээд ч байх шиг. Ховдол тосгууруудаар нь хорхой цуврах шиг.
Эсвэл бүр хэвлийд минь хамаг цус минь юүүлэгдээд халуу дүүгэн жирвэгнэх шиг.

Түүнийг тавьж явуулахыг хүссэнгүй. Гараас нь улам чанга атган өөртөө наахад тэр:"Чи намайг чамайг тэврээсэй гэж хүсэж байна уу?" Гэхэд нь би амьсгаа аван толгой дохилоо.

Гэнэт л тэр хувцасаа тайлаад жижигхэн цүнхээл усанд минь хамт орон суув.

Түүний бие их дулаахан байх аж. Хэзээ ч тавьж явуулмааргүй. Тэрээр намайг зөөлөн тэврээд хацрыг минь илэн өөр рүүгээ харуулан:"Чамтай уулзаад огт удаагүй хэрнэ яагаад чи аль хэдийн биений минь нэг хэсэг болчихсон юм шиг. Чамайг өвдвөл би дагаад өвдөж, чамайг инээвэл би ч дагаад баяртай болох юм шиг санагдах юм" хэмээн өгүүлээд намайг цээжин дээ наалаа.

Түг! Түг! Түг!

Энэ удаад миний бус түүний цээжнээс ийн хүчтэй дэлсэх дуу сонстоно. Тэр ч бас миний мэдэрч байгааг мэдэрч байдаг болов уу?

Сар мандахад түүний энгэрт би аль хэдийн унтаж орхиж. Нэг сэрэхэд тэрээр над шиг хүйтэн усанд дасаагүй тул дулаан бие нь илчээ алдажээ.

Уруул нь хөхөрч бие нь ч зөөлөн чичрэх тул би түүнийг дулаацуулах гэсэн дээ чангаар тэвэрсэн ч амжилт олсонгүй.

Энэ байдлаараа тэр удахгүй ухаан алдах нь! Надаас болж шүү дээ!
Болохгүй ээ. Түүнийг ингээд миний гар дээр надаас болж үхэхийг нь харвал би хойд насандаа ч өөрийгөө хараагаад барахгүй биз!

Өөр сонголт үлдсэнгүй. Би түүнийг чанга тэврээд дуулж эхлэлээ.

~Upon one summers morning
I carefully did stray
Dawn by the walls of wapping
When i met the sailor gay~

Үүрийн гэгээ ороход агуйн үүд цуурайтж шөнөжин дуулсан би ч сульджээ.


"ОЛЧИХЛОО! ХҮМҮҮСЭЭ БИ ОЛЧИХЛОО!"






Y/n: Дуулсан учир нь Ликс ухаан алдах дөхсөн байгаа. Хэрэв дуулвал хэн нэгэн хүн ирж туслана гэж бодсон болохоор шөнөжин дуудсан байгаа (Зарим нь шид хийчихэв үү гээд байсан шүү😆)

See ya. Love ya❤️

|My little Mermaid|  CompleteWhere stories live. Discover now