3.

95 19 1
                                    

"Чи өлсөж байна уу? Би чамд бага зэрэг идэх юм авчирлаа" гэж халуун нар шарах цагаар тэр үзэгдлээ.

Сонин юм. Тэр өдийд ингэж явах ёсгүй шүү дээ!

"Чи яагаад энд байгаа юм? Хэрэв бусад чинь мэдчихвэл юу болох юм?" Гэж сандран асуухад тэр доош суугаад "тэд анзаарахгүй ээ. Би чамд жаахан юм авчирлаа. Чи идэж чадах уу?" Гэж даавуунд боосон зүйл гаргаж ирлээ.

Бас бусад тэр өөрийн иддэг зүйлээ авчирж. Гэвч би түүний иддэж чадах зүйлийг идэж чадахгүй шүү дээ.

Тэр над руу харан:"Чи идэж чадахгүй гэж үү?" Гэхэд нь би чимээгүй л толгой дохин:"Чи бид хоёр өөр шүү дээ. Би идэж чадна гэж бодохгүй байна"

"Нэгт Чи надаас өөр биш. Чамд зүрх бий надад ч бас бий. Надад сэтгэл бий чамд ч мөн адил. Харав уу? Бид адилхан шүү дээ. Хоёрт. Би юу авчирвал чи идэж чадхав?" Гэж талхнаас халзлах харахад нь би сэтгэл дээ санаа алдана.

Яаж би хэлж чадах билээ? Гэм нүгэлээ далдлах гэж хичээв ч ингээд гараад ирнэ. Яаж би түүнд тийм ичгүүртэй их нүгэл хийснээ өгүүлэх билээ?

Түг! Түг! Түг!

Тэр нууцыг минь мэдчихвий гэсэн дээ зүрх минь чангаар цохилох аж. Айдас.
Хэн нэгэн цээжин дотор минь орчихоод цогилзон бүжиж эргэлдэх мэт. Хавиргаар минь ятга тоглож, зүрхээр минь бүрээ үлээгээд л. Эсвэл хэн нэгэн галын үзүүлбэр үзүүлэх мэт Ходоод бөөр минь түлэгдэн шатах мэт. Хэцүү зовоосон мэдрэмж.


Удсангүй хүн дуулдаж тэр гарч явлаа.

Тэд намайг хайхаа зогсоогоогүй. Харин илүү эрчимтэй хайх болсон гэх.

Анх удаа л хөлтэй бол хичнээн сайхан байх талаар бодлоо. Тэнгис далай руу хүссэн үедээ орж болно. Хаашаа ч хаагүй гүйж алхаж болно.

Хамгийн сайхан нь би түүнтэй байж чадна. Эндээс хол хаашаа ч хамаагүй түүнтэй гүйж чадна.

Гэхдээ би хөлтэй байсан ч түүний хажууд байж болохгүй. Тэр ч байтугай бурхан өршөөхгүй зүйл хийсэн учраас.


Бага байхаас минь тэд намайг хамгийн үзэсгэлэнтэй сүүлтэй хэмээн хөвөө эргэ дээр тэднийг дуудуулахаар явуулдаг байсан. Хүмүүсийг.

Хар нүх үүсэхээс өмнө эргээр далайчид маш их байсан. Түүний учир нь бид өөрсдөө. Лусын дагинатай арал гэж сонссон учраас далайчид сувд алт мөнгө сайхан сүүлэнд шунан дурлаж үхэл рүүгээ ирж буйгаа мэдээгүй юм.


Лусын дагинас хэдий үзэсгэлэнтэй ч хүнээр хооллодог.


Хэдэн жилийн өмнөөс задгай тэнгисд хар нүх үүссэн учраас ийшээ зүглэсэн далайчид эгч дүүсийн минь ходоодонд орохоосоо өмнө хар нүхэнд залгиулдаг болсон хэрэг.

Би түүний төрлийг идсэн. Би биш гэхэд би тэр хэдэн мянган далайчидийн үхэлд буруутай. Шөнө болгон нүдэнд минь эгч дүүсд минь идэгдсэн далайчидийн орилоон сэтгэлийн гүнээс минь зулгаан орилдог.

Би толгойгоо барин сууж байтал алхаа сонсогдлоо.

"Марианна? Энэ би байнаа. Фэликс" гэж чимээгүй шивнэхэд би чулууний ардаас гаран түүн рүү цухуйв.

Тэр инээмсэглэсээр над руу ойртон:"Тэд! Тэд намайг маргаашийн оройн харуулд гаргасан! Тэгэхээр маргааш үдэш болоход чи буцаад далай даа орж болох нь!" Хэмээн тэр догдолсон байртай өгүүлэх бол надад гэнэт л далай даа буцаад орно гэдэг үг онцгүй санагдаж эхлэлээ.

Хэрэв би буцаад далай руу орчихвол түүнийг дахиж харахгүй.

Дахиад түүний дулаахан гарнаас атгаж итгэл төрүүлдэг гэрэлтсэн нүдийг нь харахгүй. Эсвэл түүнээс болж дахин хэн нэгэн сэтгэл дотор минь эгшиг уянга тоглохгүй. Нэг ёсны амьдралын минь сүйрэл ирнэ!

Түүнтэй уулзаад таван шөнийн л үдсэн хэрнэ би таван наснаараа л түүнийг мэддэг юм шиг санагдаж эхлэх нь тэр. Загас усгүй бол хатах шиг хичнээн далайд орсон ч тэр л байхгүй бол бие мянга усанд байсан ч сэтгэл минь ширгэж гүйцнэ!

Далайдаа буцах нь зөв гэж үү?







-Miso-

|My little Mermaid|  CompleteOù les histoires vivent. Découvrez maintenant