Далайчидын дунд лусын дагинасын тухай олон домог яриа, хууч үлгэр гэх зүйл тархснаас хамгийн алдартай нь лусын дагинасын нулимс юу юунаас илүү үнэтэй мөн хэдэн зуун мянгад ганц үзэгдэх ховор зүйл бөгөөд тэрхүү лусын дагины нулимс нь унасан цагтаа алмааз эрдэнэ болон хувирдаг хэмээх домог байв.
...
Нэг мэдэн нүдээ нээхэд тэр дэргэд минь байсангүй. Тэр хаашаа явчихав?
Түүнтэй уулзаад хоёр шөнө л болсон хэдий ч аль хэдийн үгүйлээд эхлэсэн өөрийгөө гайхна.
Далайн ойр орчмоор надаас болж олон далайчин эргэлдэж байгаа учраас сар мандсан ч гарахад аюултай болоод байв. Харин тэр л ганцхан намайг бусдаас нуун далайд буцаан оруулж чадна гэж амласан учраас би өнөөх цүнхээл усандаа хөлбрөн хэвтэж буй минь энэ.
Гэвч хоёр өдрийн халуун нар бүгчим уур амьсгалаас болж багахан ус минь ууршин тал нь агаар болчихсон. Тийм хэдий ч би дөнгөж сүүлийг минь л далдлах усандаа биш түүнд л санаа зовон агуйн амыг эргүүлдэн харна.
Түүнд санаа зовон буй минь түүний минь шүр сувднаас үзэсгэлэнтэй, далай мөрөнөөс ч гүнзгий мэт нүдэнд нь гунигийн мөр хурж улаахан урууландаа шарх аван ирсэн тэр шөнөөс болж тэр.
"Энэ чинь?! Чамд юу тохиолдоов? Хэн чамайг ийм болгочихов?" Хэмээн сандарсан даа чимээгүй байх ёстойгоо умартан чангаар асуухад тэр хуруугаа урууланд минь зөөлөн наагаад шөнийн оддоос ч тод гэрэлтдэг инээмсэглэл ээ гаргаж:"Би зүгээр дээ? Харин чи? Чамд хэцүү биш байна уу?" Гэж санаа зовсон нүдээр харна.
Хичнээн өөрөө өвдсөн хэдий ч тэр надад санаа зовж байна.
Түг! Түг! Түг!
Чимээ аниргүй агуйг дүүргэх миний зүрхний цохилт. Урьд өмнө би өөрийн зүрхийг далайн хөвөө мэт номхон дөлгөөн байхыг үзсэн ч ийм догшин ширүүн, далайн шуурга шиг, цовхчин дэвхрэх мэт хүчтэй цохилж байхын мэдрээгүй аж.Зөвхөн түүний нүд рүү л харахад хэдийн би агуйгаас гараад далайдаа дураараа шумбан сэлэх мэт эрх чөлөө мэдрэгдэнэ. Юунд ч баригдахгүй. Юунд ч санаа зовохгүй.
Түүний тухай би ийн бодож аль хэдийн ширгэж байгаа усаа бодсонгүй. Тийм лдээ. Усаа ширгэж байгааг бодохгүйн тулд л түүнээр бодлоо дүүргэсэн шүү дээ.
Өдөржин л дуулж өдрийг өргөрүүлдэг надад агуйд амаа үлдүүлсэн мэт чимээгүй суух нь ямар тарчлаантай гээч. Ширгэж буй усыг л харах бус ядаж л дуулж суусан бол сэтгэл минь арай дээр байхсан.
Саран мандахад сүүлийг минь арай ядан далдалж байсан ус ширгэж дуусжээ.
Уруул минь хатаж, сэтгэл минь ч гандаж харанхуйд ч гэрэлтдэг сүүл минь дахин үзэсгэлэнтэй байхаа больж. Зөвхөн усгүй байхад л би ийм болох юм гэж үү?
"Марианна чи байна уу?" Гэж ухаан балартаад удаагүй байхад тэр агуйг цуурайтуурсаар орж ирэх нь тэр.
Тэр аль хэдийн ширгэж дууссан усыг үзэн нүд нь томрон агуйгаас түргэн гэгч нь гүйн гарлаа.
Эцэст нь чи ч бас намайг орхиж байна уу?
Сүүлийг минь ямар нэг зүйл бүрхэн авахад би цочсон доо түргэхэн нүдээ нээн харвал тэр хувин барьчихсан удаан ийш тийш гүйснээс нь болж хөлс нь дуслах аж.
Дахин өөрийгөө шинжвэл усаар дутагдсан бие минь дахин амьсгалж эхлэжээ.
Намайг орхиогүй байх нь.
Намайг аврах гэж явсан байх нь.
Намайг тэр ийн хоёрдох удаагаа аварлаа."Чи намайг энэ жижигхэн хувингаар аврачихлаа гэж үү?"
"Үгүй дээ. Би чамайг энэ нуур далайгаас ч том зүрх сэтгэлээрээ аварсан. Уучлаарай. Би эрт мэдэх ёстой байж"
"Үгүй дээ юу гэж! Чи харин ч аль хэдийн өнгөрчихөж болох байсан амь насыг минь хоёрын хоёр удаа аварлаа шүү дээ!" Гэхэд тэр үсийг минь илэн надад ойртоод:"Тэгвэл би өөрийн гараар чиний амь насыг аварсан юм чинь минийх гээд дуудчихвал даварсан хэрэг болох уу?"
"Хэрэв чи тэгж хүсвэл миний амийг үүрд авсан ч болно. Тэгвэл би үүрд чинийх байх болохоор"
Би түүнийх болсон доо харамсаагүй. Гагцхүү түүний бас өөрийн өрөвдөлтэй хувь тавьлан даа л харамсан гасалсан хэрэг.
A/n: Sad төгсгөлтэй бичвэр гэж хэлсэн билэв үү??
-Misonnim-
YOU ARE READING
|My little Mermaid| Complete
Short Story"Надтай байхаас айхгүй гэж үү? Хичнээн би тийм аймшигтай байсан ч надаас айхгүй хэрэг үү?" Гэж нулимстай нүдээр түүн рүү харахад тэр духан дээр минь үнсээд:"Хэрэв би чамаас айх байсан бол нүд рүү чинь харсан тэр мөчөөсөө л дагжин чичирч жигшин зэвүү...