7.

73 15 1
                                    


"Та нар хүссэнээрээ олныг барьж болно. Би амлая" гэхэд тэр Фэликс рүү заан:"Энүүний төлөө эгч дүүсээ өгье гэж байгаа юм биз дээ? Чамд яаж итгэх юм?"

:"Хэрэв. Хэрэв би олж өгөхгүй бол түүнийг... түүнийг хороож болно. Харин та нар маргааш орой жижиг завьтай далайн дунд ирэхэд би ч бас эгч нараа авч очно" Гэхэд тэр инээд алдсаар:"Энэ муу өчүүхэн амьтны амь намайг тийм их зүйлд хөтлөнө чинээ санасангүй! Болж байна"

"Тэгвэл өнөөдөртөө хамт хоргонд хорь!" Гэчихээд над руу харан:"Надад илүү их алмааз өгнө гэж найдаж байна шүү. Бэлэгээ хүлээж ав" гэчихээд яваад өглөө.

Тэд Фэликсийг надтай хамт хоргонд хийчихээд түгжээд яваад өгөв.

Жижигхэн хоргонд минь зөвхөн би болон тэр л багтана. Түүний бие халуунаар төөнөх аж. Тэврээд л баймаар.

Саран авхай ч бяцхан ододоо дагуулсаар тэнгэр хоймортоо заларчээ.

:"Бурхан минь Марианна. Тэд- тэд чамайг яачихаа вэ?" Гэсээр тэр намайг тэврэн уйлна.

"Бүгд миний буруу. Би амлалтандаа хүрч чадсангүй. Чамайг ч хамгаалж чадсангүй. Маргааш тэд чамайг тавихад чи ирэх хэрэггүй. Би чамд амлалтандаа хүрнэ гэж хэлсэн шүү дээ. Тэд намайг алсан ч хамаагүй. Чи эгч нарыгаа дагуулж ирж болохгүй шүү. Зүгээр л намайг орхиод тайван амьдрах хэрэгтэй." гэсээр хацраас минь барин нүд рүү минь харлаа.

"Энэ бүгд миний хохь. Чи... би чамд ийм үгийг яаж хэлэхээ мэдэхгүй юм. Би хүн иддэг"

.
.
.

Түүний харцнаас айсан даа би түргэн нүдээ анив. Хэлчихлээ. Түүнд хэлэхээс, мэдэгдэхээс айж байсан тэр хэцүү нууц эцэст нь амаар минь гарчихлаа. Тэр намайг үзэн ядах болов уу? Түүний төрлийнхнийг зовоосны минь хариуд олон зүрхны цохилтын шанд тэр намайг үзэн ядна. Магадгүй тэр нь зодуулж тамлуулахаас илүү дотроос минь ялзруулах биз.




:"Энэ чамайг үзэн ядуулахаар хангалттай шалтаг болно гэж санаа юу?"

Тэр... тэр намайг үзэн ядсангүй.

:"Чи миний болон миний эгч дүүсийн хийсэн нүглийг хамт наминчлах ёсгүй шүү дээ. Чи юу ч буруу хийгээгүй. Яагаад чи миний зовлонгоос хамт үүрэлцэх ёстой гэж?"

:"Хайртай болохоор! Хайртай болохоор би зовлонг чинь ч жаргалыг чинь ч хуваалцах үүрэгтэй."

:"Надад хайртай гэв үү?"

:"Тийм ээ. Би чамд хайртай.

Өөрийнхөө жаргалаас ч илүү.

Өөрийнхөө амьнаас ч илүү.

Сүнснээсээ ч илүүгээр

Нүгэл хилэнцтэй чинь ч хайрлахаар их"


Тэрээр ингэж хэлээд намайг зөөлөн үнслээ.

Түг! Түг! Түг!
Сэтгэл дотор минь галт наадам болж байна уу гэлтэй. Эсвэл сэтгэлд минь булаатай хар бурууг сороод хаячихсан юм шиг л тайван бас догдлом. Тэр надад хүрэхэд л би тайвшралыг мэдэрч харин тэр уруулаараа гайхамшиг бүтээхэд сэтгэлд минь хэдэн мянган жараахай сэлэлдэх шиг.

Түүний уруулаас илүү зөөлөн түүний харцнаас илүү ялдам зүйл байдаг гэж үү?

:"Чи. Харин чи надад хайртай юу?"
Тэр над руу сандарсан харцаар ширтэнэ.

:"Тиймээ. Би чамд энэ нуур далайгаас ч гүн.

Өөрийн бүхэл зүрхээрээ.

Нүгэл хилэнцээсээ зугтахаар ихээр.

Эцсийн амьсгалаа шавхагдах хүртэл би чамайг хайрлана"

-



:"Намайг эгч нарыгаа авчрахад тэд хоорондоо тулалдах болно. Тэр үед л хоёулаа зугтах хэрэгтэй. Би түүнд тусалсан ч тэр намайг зүгээр орихохгүй байх. Чамайг ч тэр"

Нүгэл буруугаа умартан би тэндээс зугтаах талаар бодож байв.

Би эгч нарыгаа тэдэнтэй тулалдуулж үлдээгээд харин өөрөө түүнтэй зугтахаар төлөвлөв.

Бурхан минь. Хувь тавилангийн зураач минь. Бидний нүгэл хилэнцийг ганцхан удаа өршөөж хайрлаач. Түүнтэй хамт байвал би есөн үеээрээ нүгэлээ наминчлан амьдрах болно. Ядаж л түүнийг үлдээгээч. Намайг хайрласан түүнд буруу байхгүй.

Хэрэв намайг хайрлах нь нүгэл биш л бол.

Өдрийн нар илчээ алдаж хэвийх дөхөхөд Ахмад над дээр ирлээ.

Ахмад:"Чамайг шагналаа хангалттай эдэлсэн гэж бодож байна. Цаг болж"

Хувь тавилангаа хуурах цаг болжээ.




A/n: Зиа энэ маань бичигдээд дуусчихсан болохоор өнөөдртөө бараг бүгдийг нь янзлаад оруулчих байх.
Love ya・ω・

|My little Mermaid|  CompleteWhere stories live. Discover now