10.

149 21 7
                                    

Үүр цайх дөхөхөд Фэликс шөнөжин цуглуулсан модны том том навчсаар шилэн хоргыг тойруулан нааж хоргоо чирсээр агуйгаас гарлаа.

Тэд биднийг өглөө зугтаж чадахгүйг мэдэх учраас нартайд хайхгүй гэж бодсон учраас нар мандахтай зэрэгцэн гарч буй нь энэ байв.


Агуйгаас холдоод удсангүй тэр цуцлаа. Аргагүй шүү дээ. Гар нь хүнд шархтай дээрээс нь намайг устай чирч явна гэдэг бүтэхгүй зүйл.

Тэр надад ойртоод духан дээр минь үнсэн:"Жаахан амар ч байгаад явнаа хоёулаа"

:"Үгүй ээ. Одоо зүгээр л тэдэнд баригдая. Би өршөөл ирж чамайг амьд үлдээ гэж хэлье. Гуйя" хэмээн хэлэхэд тэр хацраас минь бариад:"Чшш. Над руу хар даа. Чи санаж байна уу? Миний амлалтыг. Би чамайг далайд чинь тавьна гэж амласан. Одоо явцгаая" гээд дахин цааш чирсээр явлаа.


Pow! Pow! Pow!

Нар мандах дөхөж байсан тул бид улам хурдан явах хэрэгтэй ч явж чадахаар байсан нь зөвхөн тэр тул улам л удна.

Буун дуу гурвантаа бидний ойролцоо чанга дуугарав.

:"Тэд биднийг олчихож!"

Бид хэдийн хожимдсоноо ухаарлаа .

Фэликс намайг хоргоноос гарган тэврээд унасан ч дахиад босон гүйсээр бид хавцалын ирмэг дээр тулах нь тэр.

Өөр зам үлдсэнгүй. Доош уналаа гэхэд хурц хаданд бие цогцосоо зоолгож үхнэ!


:"Ингэж байгаад уучлаарай. Гэхдээ... Үнэхээр энэ бидний төгсгөл байж. Марианна. Би амлалтандаа хүрэх хэрэгтэй" гээд уйлахад нь би нулимсыг нь арчилаа.

Тэрээр хаанаас юм цэцгээр хийсэн бөгж гаргаж ирээд миний урд барих нь тэр.

:"Марианна би чамд хайртай

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.

:"Марианна би чамд хайртай. Бүхнээс илүү. Чамтай хамт амьдраад хүүхдүүдтэй болж чадаагүйд уучлаарай. Хэзээ ч чи миний тавьлангийн төгсгөл байгаагүй. Харин ч чи бүхний эхлэл байсан. Дараа... Дараа төрөл дөө би заавал чамайг олох болноо. Марианна" гээд амьсгаа аван инээмсэглээд:"Надтай гэрлээч"

Би хэтэрхий их уйлсан даа чимээгүй л толгой дохиход тэр надад бөгжөө зүүж өгөх үед хэзээ ч тэгж тод гэрэлтэж байгаагүй сүүл минь тэнгэрийн оддоос тодоор гэрэлтэх нь тэр.

:"Марианна сүүл чинь гэрэлтэж байна"

:"Тиймээ би жаргалтай байгаа болохоор!"

Лусын дагинас хамгийн жаргалтай байх үед л сүүл нь тана сувдаас үзэсгэлэнтэйгээр гялалзсан гэрэлтдэг. Нэгэнт би аз жаргалаа олжээ.

Нар ч мандах дөхөж буун дуу ч ойртсоор.

Хавцлын эрэг дээр тулаад тэр намайг ирмэг дээр нь тэврэн суулаа.

:"Ликс-а намайг үнсээч" гэж гуйхад тэр намайг зөөлөн үнсэв.

Уучлаарай. Бүх зүйлд. Чамтай учирсанд. Чамайг хайрласанд.

:"Марианна би чамд хайртай"

:"Би ч бас чамд хайртай Фэликс"

Pow!

Нар мандахтай зэрэгцэн Фэликс буудуулах нь тэр.

:"Фэликс!"

Тэр инээмсэглэн над руу хараад:"Би амлалтаа биелүүлсэн шүү" хэмээгээд Марианнаг хавцал руу түлхчихэв.

Түүний Марианнаг далайд нь буцаана хэмээн амалсан амлалтандаа хүрсэн нь энэ байлаа.

Зүрхэндээ буудуулсан ч тэр инээмсэглэн мандах нарыг харсаар...

Аль хэдийн хурц нарны гэрэлд гарсан Марианна унах замдаа хөөс болон замхарав.















Үнэхээр л бидний төгсгөл энэ байжээ.

Үгүй дээ энэ бол эхлэл. Яагаад төгсгөл гэж. Одоо чи бид хоёр хязгааргүй уудамд хөвөх болохоор харин ч эхлэл.

Надтай учирсанд баярлалаа. Намайг хайрласанд баярлалаа. Миний төлөө амиа зориулсанд баярлалаа.

Намайг олсонд баярлалаа. Эцсээ хүртэл намайг хамгаалсанд. Амьдралд минь гэрэл нэмсэнд.


Эцэст нь надтай гэрэлсэнд. Намайг хайрласанд баярлалаа Фэликс.









Y/n: Guys just beat my ass. Хоёуланг нь ингээд алчихаад өөрөө уйлаад байж байх гэж дээ. За ямартай ч хоёр хөөрхөн уншигчтай наддаа л хамгийн нандин байсан бичвэр минь өнөөдрөөр ингээд төгсөж байна даа.
Хэрэв энэ хүртэл уншсан та deep sadness мэдэрч чадсан бол миний зорилго биелэсэн байна л гэсэн үг. Дараа нь гэмээ цайруулж хайр даа нэг happy ending тэй бичвэр бичиж өгнөө. Дараагийн бичвэрээрээ уулзацгаая❤️

|My little Mermaid|  CompleteWo Geschichten leben. Entdecke jetzt