Эхлэл

18 1 0
                                    

Хармаар байна энэ бүх зүйлсийг илүү тодоор харахыг хүсч байна.
Намайг Ким Согжин гэдэг. Би өнгөтөөр харж чаддаггүй юм. Ээж маань ийм мөн ийм өвчтэй болохоор өвлөгдчихсөн гэхэд хэлсдэхгүй. Ээж маань ядаж улаан, ногоон өнгийг ялгадаг. Харин би тийм биш би бүгдийг хар саарлаар хардаг. Төрснөөсөө эхлээд одоог хүртэл 17 жил. Энэ өвчин маань эмчлэгдэх үгүйг мэдэхгүй юм. Миний хувьд би өөрийгөө эмчлэгдэхгүй гэж бодсоор ирсэн. Эмчээс ч энэ талаар асууж байгаагүй. Хэрвээ асуувал эмчийн хариулт сайн ч бай, муу ч бай одоогийн байгаа байдлаасаа улам дордох вий гэхээс айж байна. Одоо байгаа нь надад хангалттай хэдий ч...
Өглөөний 7 цаг. "Хүү минь цайгаа уугаарай"гэх ээжийн хоолой сонсогдоно.
Согжин:"Өглөөний мэнд, ээж ээ"
Ээж:"Өглөөний мэнд, хүү минь"
Нэг ширээний 2 талд чимээгүйхэн хооллоно.
Сургууль дээр:
Согжиний талаас:
Завсарлагаанаар багш нэгэн охин дагуулсаар ангид орж ирлээ. Ангид багш орж ирэв үү, гүү юү ангийн охид орилолдож эхлэв.

 Ангид багш орж ирэв үү, гүү юү ангийн охид орилолдож эхлэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ бол манай ангийн багш Ким Намжүүн. 28 настай, англи хэлний багш. 3 сарын өмнөөс манай ангийг дааж авсан юм. Өндөр, царайлаг, дажгүй биетэй болохоор багш, сурагчид ялгалгүй бүгд нүд унаган.
Багш:"За, хүүхдүүдээ өнөөдөр манай ангид шинэ хүүхэд шилжиж ирж байгаа, өөрийгөө танилцуулаарай" хэмээн хажуудах охиндоо хандан хэлнэ.
Охин: "Сайн байцгаан уу, Намайг Ян Жи А гэдэг. Уулзсандаа таатай байна".
Багш: "Жи А маань 7 настайгаасаа хойш Японд амьдарч байгаад саяхан ирсэн. Солонгос хэлээрэй сайн ярьдаг болохоор төвөгшөөлгүй танилцаж дотносоорой. За Жи А тэр хүүхдийн урд очоод суучих" хэмээн Согжиний урд талын ширээг заана.
Зохиолчийн талаас: Согжин уншиж байгаа номондоо анхаарал хандуулан шилжиж ирсэн охиныг анзаарсангүй.
3-р цагийн завсарлагаан:Согжин сургуулийнхаа хүрээлэнд ганцаараа сууна.
Согжиний талаас:"Ердөө ганц л удаа хармаар байна, хүмүүсийн хэлээд байдаг цэнхэр тэнгэр, шаргал нар, хөвөн цагаан үүл, ногоон мод гээд ганц л удаа тэдгээр зүйлсийг хармаар байна.
Зохиолчийн талаас: Согжин ийнхүү болно нар өөд нүдээ анин сууж байхад нь хэн нэгэн тэр бодлын тасалдуулан урд нь гарч ирэв.
      :"Сайн уу, Ким Согжин уулзалгүй удсан байна шүү!"
Зохиолчийн талаас:Согжин нүдээ нээнэ харах тэрхэн мөчид бүх зүйл нэг л өөр харагдаж эхлэв.

Сайн байцгаан уу, шинэхэн зохиолч байна🤗 Анхны зохиол болохоор алдаа дутагдлыг минь ойлгон хүлээн авч уншиж өгөөрэй💜🙇‍♀️ Баярллаа😘❤❤❤

ХүсэлWhere stories live. Discover now