Нэг л мэдэхэд Жэнд олгогдсон гурван хоногийн амралт нь дууссан байлаа.
Жэн Крисын харшид ирсэн байх бөгөөд Сарагийн захисан хэдэн зүйлсийг авчирсан юм. Өнөөдөр Крис байхгүй байсан тул хамгаалалтанд гаралгүй бүгд амарцгаан өрөө өрөөндөө байх аж. Жэн өрөөндөө ортол Сара давсгаа дарсаар ёолон хэвтэх аж. Нүүр нь барайсан байх бөгөөд их л тавгүй харагдана.
Сара: Жэн
Жэн: Сара юу болоо вэ? Би чиний захисан зүйлсийг авчирсан
Сара: ашгүй дээ, сарын тэмдэг ирэх бүрт дандаа ингэдэг юм аа. Тоох хэрэггүй дээ. Бас жаахан ядарчихсан бололтой
Жэн Крисыг бодсоор санаа алдах бөгөөд ганцхан өөрийнхөө төлөө энэ олон хүмүүсийн эрүүл мэндийг бодохгүй амиа хичээгч хүн юм хэмээн бодох аж. Сара Жэний санаа алдахыг сонсоод
Сара: харин чи яагаа вэ? Санаа зовнисон зүйл тохиолдоо юу?
Жэн: тийнмээ, гэхдээ тоох хэрэггүй дээ хэмээн байж байтал хаалга хэн нэгэн нь балбах шахуу тогшсоор хаалга онгойлгон орж ирэх аж. Жэн Сара хоёр сандран орон дээр байх хэрэглэлүүдээ нуух гэж оролдоно.
Сара: Лукас, Марк та хоёрт юу хэрэгтэй юм?
Марк: хурдхан буугаад ирээ. Эзэнтэн байхгүй үдэшлэг хийцгээе
Сара: өнөөдөртөө чадахгүй нь ээ
Жэн: би ч бас гармааргүй байна. Ядраад байна
Лукас: Жэн чи амралтаар явчихаад яаж ингэж хэлж чадаж байна аа?
Жэн: та нарт ч бас өгнө шдээ. Ээлжилж өгөөд байгаа юм биш үү?
Марк: за болилдоо Жэн, бидэнд юу гэж амралт өгөх вэ дээ. Чи түүнд өөр санагддаг нэгэн болохоор л чамд өгч байгаа юм
Жэн: хүлээгээрэй, яахаараа тэгнэ гэж би түүнтэй ямар нэгэн харилцаагүй шүү!
Лукас: ооё за тиймээ чиний зөв гээд бодчихоё. Ингэхэд та хоёр саянаас хойш ардаа юу нуугаад байгаа юм?
Сара: энэ н-өгөө...
Жэн: аа-н тэр ер нь чамд ямар хамаатай юм. Эмэгтэй хүний л зүйл гэхэд Марк Лукас хоёр бие биетэйгээ харцаараа тохиролцож, Жэн Сара хоёр луу дайран хоорондоо ноцолдох нь тэр.
Жэн: БОЛЬ!
Сара: ГАР! ҮГҮЙ БОЛ ҮХНЭ ГЭЖ МЭДЭЭРЭЙ..
Виллиам: та нар яг юу хийгээд байгаа юм гэхтэй зэрэгцэн Виллиамын урд хэрэглэл унах нь тэр. Удалгүй Виллиам газраас аван хараад хөмсгөө зангидан Сара руу хартал Сара муухай харсаар цааш харан давсгаа барин хэвтэх нь тэр.