XXXXIII

894 69 12
                                    

Жэн Крисыг санах бүртээ өөрийгөө завгүй байлгахыг хичээн Эмилигийн оронд жижүүрт гардаг болсон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам Жэн Крисыг бодохоо болих байх хэмээн етаамагласан ч энэ үгүй байсан юм. Харин ч өдөр ирэх тусам өөртэйгээ тэмцэлдэж, хааяаа нэг уусан үедээ түүний дугаар луу залгахыг хүснэ. Гэсэн ч Жэксон Эмили хоёр хэзээ ч түүнийг Крис рүү яриулахгүй шүү дээ.

Дарга: гэртээ хариа Жэн. Та хоёр бараг долоо хоног шахуй жижүүрт гарлаа шүү дээ

Жэн: зүгээрээ даргаа. Та эртхэн харь бид хоёр хэсэг байж байгаад эргүүлд гарлаа

Дарга: тэгвэл баяртай

Жастин Жэнд сэтгэлтэй учраас түүнийг ганцааранг байлгахыг хүсээгүй юм. Дээрээс нь Жастин түүнийг Бээжингээс ирээд зүгээргүй байгааг нь ойлгосон юм. Гэсэн ч Жастин хэцүү үед нь түүний хажууд байж оноо цуглуулах нь хамгийн чухал байсан юм.

Тэд машиндаа суун хотын төвөөр яван эргүүлд гарах аж. Цэнгээний газрууд ихтэй учраас дуудлага олонтой ирдэг билээ. Удалгүй Крисын цэнгээний газрын урдуур өнгөрхөд Эмилитэй төстэй эмэгтэй харагдах нь тэр. Жэн Жастинд түр машинаа зогсоо гэж хэлэн ухархад яах аргагүй Эмили мөн байв.

Тао: хүлээж бай

Эмили: чи болон чиний найз бүгд тонилоосой хэмээхэд Тао түүний гарнаас татан өөр лүүгээ харуулах нь тэр.

Жэн: Эмили Тао? гэхтэй зэрэгцэн тэд Жэнийг олж харав.

Удалгүй Эмили гараа чанга гэгч нь татаж аван Жэн рүү хараад "Жэн, энэ чиний найз билүү? Тэгвэл түүнд надад битгий төвөг удаад бай. Өөр шиг чинь шалиг залуусд дургүй гээд хэлээд өгөөч!"

Тао чанга хөхөрсөөр: Жэн, тэгвэл чи түүнд чи ч бас миний сонирхол биш гээд хэлээд өг

Жэн: та хоёр юу болоод... ингэхэд та хоёр яагаад хамт байгаа юм? гэхтэй зэрэгцэн Жэн дуугаа хурайж орхилоо. Учир нь Таогийн цаана Крис зогсож байх нь тэр.

Жэн дуугаа хураан чимээгүй зогсож байтал Крис тэдэн рүү дөхөөд толгойгоо доошлуулан Жэнтэй харц тулгарах аж. Жэн том нүдлэн зогсох ба Эмили тэдний дундуур орох гэж байтал Тао Эмилиг чирэн цааш аваад явчих нь тэр.

Крис: эцэст нь ирчихжээ

Жэн: с-сайн уу

+Prisoner+Where stories live. Discover now