Piece XXII

949 75 4
                                    

Жэн Крис хоёрын харилцаа өмнөхөө бодвол илүү дотно болсон байлаа. Тэд хааяа хааяахан нууцаар болзож бие биеныхээ тухай илүү ихийг сонирхож бас ярилцдаг болсон. Гэхдээ энэ харилцаа болзооноос хэтрэхгүй хэвээр. Яг үнэндээ Жэн иймэрхүү харилцааг хүсээгүй шүү дээ. Хэдийгээр хүүхэд төрүүлж чадахгүйгээсээ болж эрэгтэй хүмүүстэй дотносдоггүй ч жинхэнэ харилцааг бүх эмэгтэй хүсдэг. Харин Крист бол бүхий л зүйл байдаг. Юу хүснэ тэр бүгдээ авч чаддаг нэгэн. Тэр хүсвэл хорвоо дээрх хамгийн төгс эмэгтэйг ч өөрийн болгож чадна.

Сүүлийн үед Жэнд тэдний харилцаа төвөгтэй санагдах бөгөөд Жэн энэ харилцааг хэзээ нэгэн цагт дуусахыг мэдэж байлаа.

Тэд урьдын адил хамгаалалтандаа гаран зогсож байтал Крис, Зүы болон Виллиам гурав гаднаас орж ирцгээв. Үүгээр тэдний өнөөдрийн ажил дууссаныг илтгэх аж.

Жэн Сара хоёр өрөөгөө цэгцлэж байтал Жэнд зурвас ирэх нь тэр.

Крис
"Ажил чинь дууссан биз дээ. Би 8:30 гээд үүдэнд хүлээж байя. Биедээ эвтэйхэн хувцасаа өмсөөд, гэртээ оччихоод ирье гэж хэлээд гараад ирээрэй."

Жэн
"Эд нар сэжиг авчихвал яах юм бэ? Сүүлийн үед хоёулаа хэтэрхий их уулзаад байгаа юм бишүү?"

Крис
"Тэгвэл өнөө орой л гараад ир ойлгов уу? Дахиж чамайг залхаахгүй."

Жэн Крисын зурвасыг уншсаар санаа алдах аж. Тэд дахиад л буруу ойлголцчихлоо. Жэн ингэж хэлэхыг хүсээгүй шүү дээ.

Крис машин дотроо Жэнийг хүлээх бөгөөд Жэн бараг л нэг цаг хоцорч байлаа. Крис түүнийг гарч ирэхгүй нь хэмээн бодож байтал Жэн хамаг хурдаараа гүйсээр машинд суух аж.

Крис: чамайг ирэхгүй нь гэж бодлоо

Жэн: хурдан явахгүй юм уу? Тэр хэд үүдэнд зогсоод байсан юм аа. Тэгээд л гарч ирж чадсангүй

Крис: гэхдээ чи гараад ирчихсэн байна

Тэд машин уралдааны газарт ирсэн байлаа. Үзэгчдийн суудал болон уралдааны хэсэг тэр чигээрээ хөл хөдөлгөөнтэй байсанд машины уралдаан болж буйг илтгэх аж. Жэн яг одоо Крис яагаад энд ирсэныг гайхаж байлаа.

Жэн: тэгэхээр замдаа тасралтгүй яриад байсан газар чинь энэ байх нь ээ?

+Prisoner+Where stories live. Discover now