Марк: уучлаарай Жэн. Би үнэхээр амжихгүй ээ. Таалагддаг бүсгүйтэйгээ уулзана.
Жэн: ойлголоо, зүгээр ээ
Оливер: чиний харж байгаагаар би эмэгтэй хүн сонирхдоггүй болохоор яаж ч хичээсэн чамтай хосууд болж жүжиглэж чадахгүй ээ Жэн!
Жэн: чи ижил хүйстэн байсан юм уу? Би мэдээгүй юм байна
Оливер: новш гэж чи мэдээгүй байсан юм уу? Хэрэггүй хэлчихлээ. Одоо чиний намайг харах өнцөг өөрчлөгдөнө. Бүгд л тэгдэг
Жэн: за больж үз Оливер. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд ч миний хамгийн сайн найз ижил хүйстэн түүнийг Жэксон гэдэг юм. Бид Нью-Йоркд хамтдаа байр түрээсэлж амьдардаг.
Оливер: бурхан минь би үргэлж үүнээсээ ичиж ганцаарддаг байсан. Тэгэж байгаад танай найзтай найзууд болж болно биз дээ?
Жэн: мэдээж, тэгвэл буцаж очмогц танилцаарай
Лукас: Жэн, би найз бүсгүйтэй. Байнга залгаж намайг шалгадаг болохоор гуйлтыг чинь бас л биелүүлж чадахгүй нь дээ уучлаарай
Жэн: зүгээр шүү дээ. Та нар уучлалт гуйхаа болилдоо
Марк: чи Виллиамыг ирэхээр нь асуугаад үз. Виллиам бараг л зөвшөөрөх байхдаа
Жэн: за тэгнэ ээ
Крис: юун зөвшөөрөл билээ. Надаас нууцаар зугаацах гэж байгаа юм уу?
Чимээгүй хүний яриа сонсох Крисын хобби бололтой. Тэд эхэндээ сандарсан ч сүүлдээ тайвширах аж.
Марк: үгүй ээ эзэнтээн. Жэн хуурамч найз залуугаа хайж байсан юм. Ахлах ангийхантайгаа уулзана гэсэн. Нэг зэвүүн эмэгтэй Жэнийг доромжилсон сурагтай. Ингэхэд эзэнтэн Жэн хоёр хамт очвол ч төгс харагдана даа.
Жэн: Марк гэхэд тэр одоо л болохгүй зүйл ярьснаа ойлгон дуугаа хураах нь тэр.
Зүы: Жэн үзэсгэлэнтэй юм чинь гадагш гараад л эзэнтэн цаашаа нэгэн олдоно шүү дээ. Бүр болохгүй бол эзэнтэны танил нэг алдартан бий. Тэр хүнээс-
Крис: Би чамайг наад амаа мэдэж ярьж бай гэж хэлдэг байх аа
Крис: хэд хоног та нарыг амарч чадсан гэж бодож байна. Өнөөдөр 7 цагаас чухал хүнээс хөрөнгө оруулалт авах талаар ярилцах учраас Жэн надтай хамт явна
Жэн: миний оронд өөр хэн нэгнийг аваад явчихаж болохгүй юм уу?
Крис: чиний наад хувийн асуудлаас болж би ажлаа хойшлуулах ёстой юу? Үнэхээр даварч байна шүү. 7 цаг гэхэд бэлэн байгаарай хэмээн хүйтнээр хэлэн гараад явлаа.