Онгоцны буудал дээр Жэн нулимс дуслуулан Лэйг чангаар тэврэх аж.
Лэй: эгчээ, та битгий уйл. Би ямар тантай хэзээ ч уулзахгүй биш дээ. Би сайн гэр бүлтэй болчихоод том ээж бас тантай уулзана за юу хэмээн Жэний нулимсыг арчих нь тэр.
Жэн: Лэй чи эгчдээ нэг зүйлийг амла. Хэцүү байвал эгч рүү гээ заавал залгаарай. Бас шинэ ээж аав нь чамд муу зүйл хийвэл эгчдээ хэлнэ шүү за юу. Май энийг сайн хадгалаарай эгчийх нь дугаар хэмээн цаасан бичсэн дугаараа өгөв.
Ж/ээж: ухаантай хүү шүү манай Лэй. Том ээж нь чамтай ярьж байна аа. Миний хүү сайн ээж аавтай болвол дахиж энд битгий ирээрэй. Энд болсон бүх муу муухай зүйлсийг мартаарай ойлгов уу?
Лэй: ойлголоо том ээжээ хэмээн тэднийг тэврэх аж.
Лэй Крисын санал болгосон чинээлэг, хүүхэдгүй сайн гэр бүлд үрчлэгдэхээр Австрали явж буй нь энэ юм.
Крис Жэнийг очиж авсан бөгөөд Жэн одоо хүртэл гунигтай байх аж. Аргагүй шүү дээ Лэйд бүгд л хайртай байсан. Жэн цонхруу харан суух бол Крис түүний үсийг оролдон чихнийх нь араар хийж байлаа.
Крис: тэр жаргалтай амьдрана. Бас ямар дахиад уулзахгүй биш. Чи Лэй дээр зочилж болно шүү дээ
Жэн: тиймээ
Крис: тэгвэл сэтгэл санааг чинь дээрдүүлэх ямар нэгэн зүйл хийвэл яаж байна
Жэн: юу?
Жэн сүүлийн үед Крисыг яагаад ингэж их сэтгэл гаргаад байгааг гайхаж байлаа. Тэр өдрөөс хойш үргэлж л ямар нэгэн зүйл хийж өгнө. Эсвэл дагуулж яваад л. Өнөөдрийн хувьд тэд орой Крисын найзын төрсөн өдрийн үдэшлэгт очихоор болсон юм. Баячууд цугласан томоохон үдэш болох төлөвтэй. Жэн эхэндээ явахыг хүсээгүй ч сүүлдээ зөвшөөрөн гэртээ очин өнөө оройд бэлтгэхээр болов.
Зүы Оливертай хамт охиныхоо хэвтэж буй эмнэлэгт ирэх бөгөөд Оливер түүний охиныг эргэхээр ирсэн нь энэ байлаа. Зүын охин Оливерт үнэхээр сайн бөгөөд ааваасаа ч царайлаг нэгэн гэж боддог.
З/охин: Оливер ах! Хэмээн орилсоор түүн рүү гүйх аж. Оливер түүнийг тэвэрч аваад хацар дээр нь үнсэхэд эгдүүтэй охины хацар улайх нь тэр.
З/эхнэр: Оливер чи дахиад иржээ. Чамд баярладаг шүү
Оливер: баярлах зүйл юу байхав дээ. Гүнжээ харах гээд л ирлээ гэхэд Зүын охин Оливерын энгэрт тэврүүлэн сууж байлаа.