Piece XIX

985 79 3
                                    

Жэн сандарсаар: би яагаад догдлоно гэж? Зүгээр л сайн унтаж чадаагүй юм. Тэгээд л болоо. Ингэхэд яагаад надад сайхан хандаад байгаа юм. Ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?

Крис: үгүй ээ, бидний анхны болзоо ингээд эхэлж байна

Жэн: юу?

Крис: өчигдрийн тухай санахгүй байна гэж битгий хэлээрэй дээ

Жэн: болзоо биш гэсэн биз дээ, Зүгээр уулзалт гээгүй билүү?

Крис: ялгаагүйгээс хойш хэнд хамаатай гэж?

Жэн: хүлээ, тэгэхээр чи намайг албаар хамт яв гэсэн байх нь ээ!

Крис жуумалзсаар: эзэнтэнээс шууд л чи болчихлоо. Чи ч их хурдацтай байна шүү хэмээн Жэнийг шоолох аж.

Эцэст нь Жэн шараа тайлж хүн шиг боллоо. Крис жолооны ард суун Жэнийг дагуулсаар шивээсний газар очив.

Шивээсний газрын үүдээр ортол гуя болон гараараа дүүрэн шивээстэй бүсгүй тэднийг угтан авав. Үе үе Крисын биеэнд хүрэх бөгөөд ихэд маяглах аж. Крис ч мөн эсэргүүцсэнгүй. Түүнээр тоглож, хамтдаа инээлдэх нь тэр. Жэнд энэ үзэгдэл тийм ч таатай санагдсангүй. Өө нээрээ тийм л дээ. Тэр угийн л бүсгүйчүүдтэй зугаацаж хүссэн бүхнээ хийсээр ирсэн залуу юм чинь хэмээн Жэн бодох аж. Тэр өөрөө ч мэдэлгүй тэдэн рүү хачин харан зогсоход

Нини: Крис, чи хамгаалагчаа шинэчлээ юу?

Шинэчлэлт? Яагаад заавал ингэж хэлж байгаа билээ...

Жэн Крисын хэлэх үгийг тэсэн ядан хүлээв. Хамгаалагч гэж хэлэх үү? Аль эсвэл уулздаг бүсгүй нь хэмээн хэлэх болов уу гэсээр Крис рүү нүд салгалгүй харахад

Крис: тиймээ, шинэ бие хамгаалагч

Нини: хөөрхөн юм аа, дараа нь завтай үедээ ирж шивээс хийлгүүлээрэй. Хөөрхөн бүсгүйчүүдэд үнэгүй хийж өгдөг шүү

Крис: болилдоо Нини, тэр эрэгтэй хүн сонирхдог

Тэгэхээр шивээсчин бүсгүй ижил хүйстэн болж таарлаа. Гэхдээ саяны Кристэй маягласан үйлдэл нь юу байсан юм бол. Магадгүй зүгээр л дотно найзууд байж болох юм.

Жэн: би дараа ирнээ

Нини: өүү хар л даа Крис, тэр надад дуртай байна

Крис: ЖЭН

Жэн Крисын хийлгэж буй шивээсийг хажуунаас нь харах бөгөөд эгэм хэсэг дээрээ арабаар нэгэн үг бичүүлж байх нь тэр.

+Prisoner+Where stories live. Discover now