Тэд ойрын хэд хоног гадагш гарахгүй гэсэн тул бэлтгэл хийх байранд ирэн бэлтгэлээ хийцгээж байлаа. Жэнд одоо хүртэл урьд шөнийн явдал бодогдох бөгөөд анхаарлаа буун дээрээ төвлөрүүлэхыг хичээх аж.
Жэнээс бусад нь амралтын цагаараа хоорондоо ноцолдож байхад Жэн ганцаараа буудсаар л байлаа. Тэгээд түр амрангаа ус ууж байтал Крис Зүы хоёр гаднаас орж ирэв. Крис Жэний хажууд ирэн бууг нь сонирхож байтал Жэн босоод явчихав. Крис түүний араас харан зогсож байхтай зэрэгцэн Жэний утсанд зурвас ирэх нь тэр.
Жастин
"Жэн чи зүгээр биз дээ? Хариу бичихгүй болохоор чинь санаа зовоод байх юм. Араас чинь оччихмоор ч юм шиг. Чи миний сэтгэлийг хүлээж авахгүй байсаар л байх уу? Жэн гуйя, хариу бич л дээ"Үүнийг харсан Крис Жэнийн утсыг чанга атган өөр лүү нь ирэх Жэн рүү нухацтай ширтэж байлаа. Жэн түүний хажууд ирэхэд Крис бусдыг тоолгүй Жэний гараас атган гадагш авч гарах нь тэр. Жэн гадаа гарч ирээд гараа татаж аваад бугуйгаа барих аж.
Жэн: яагаад байгаа юм?
Крис: Жастин гэж новштой ямар холбоотой юм
Жэн: ажлын найз. Хүлээгээрэй чи миний утсыг шалгасан хэрэг үү?
Крис: харахыг хүсээгүй ч зурвас ирчихсэн байсан. Гэхдээ одоо уурлах ёстой нь би Жэн!
Жэн: тэгсэн ч гэсэн энэ чинь миний хувийн зүйл шүү. Дахиж битгий дураараа уншаарай
Крис: чи яасан гэж уурлаад байгаа юм? Өөр залуутай хайртай дуртай гэж бичилцсэн байхыг чинь харчихаад байхад битгий миний буруу юм шиг яриад бай
Жэн: чи надад итгэхгүй байгаа юм уу? Би хэзээ түүн рүү тэгэж бичсэн юм. Алив гаргаад ир хэмээн утсаа өгөв. Крис удалгүй утсыг нь хол гэгч нь шидчих нь тэр. Жэн түүний үйлдэлд цочирдож удалгүй Крис рүү ойртон зогсов.
Жэн: өчигдөр орой би чамайг хуучин найз бүсгүйтэйгээ ярилцаж байхыг чинь сонссон. Түүнийг өмөөрч Оливерыг загинаад л. Чи түүнд одоо хүртэл хайртай юм биш үү?
Крис: болилдоо Жэн. Иймхэн зүйлээс болоод тэгэж бодож байгаа хэрэг үү? Түүний эмээ нь нас барчихсан байхад Оливер дураараа яриад байсан юм. Тэгээд л би өөрийн эрхгүй уурлачихсан
Жэн: чамд огт хамааралгүй хүн байсан бол чи уурлахгүй байсан тийм биз? Оливер ямар мэдсэн ч биш. Би үнэндээ чамтай юу хийгээд байгаагаа ойлгохгүй байна