Гадаа бараг л нар жаргаж байгаа харагдана. Бүх зүйл урьдын адил аниргүйд гүн гэгч нь шингэсэн байх агаад Хисын гэх тэр залуу намайг битгий хамаагүй хөдлөөрэй гэж захичхаад эндээс яваад нэлээд удаан хугацаа өнгөрсөн байв. Хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй болохоор санаа минь үл ялиг зовох ч надад хүлээж суухаас өөр зам байхгүй шүү дээ.
Ямартай ч тэр агуйд амьдардаг хүн, тэгэхээр тосгоны иргэдтэй харилцаа муутай байдаг нь тодорхой, үгүй бол тэр ядаж л тосгоны ойролцоо ч болов амьдарч байх байсан юм. Тэгээд нэмж хэлэхэд би түүнийг огт харж байгаагүй болохоор гаднаас ирсэн байх, тиймээс ч би түүнийг хаанаас ирснийг нэлээдгүй гайхаад амжсан байлаа.
Түүний гэр гэж нэрлэх энэ агуй үнэндээ тийм ч том биш. Дулаахан хөнжил, хоол хүнсний ч юм байхгүй. Энэ хүйтэн нутагт, бүр агуйд тэр яаж амьдраад байдаг байна аа? Ядаж л над шиг хулгай хийж амьдравал өлсөхгүй байна биздэ?
"Өө босчхоо юу, чамайг эргээд унтчихлаа гэж бодсон юмсан." Тэр гэнэт л агуйн үүдэнд царайгаа цухуйлгасаар хэлэхэд нь би үл ялиг цочин хойш ухарсан ч, удалгүй тайвшран санаа алдлаа.
Хисыний өмсөж байгаа хувцас нь хүртэл дулааны улиралд л өмсөхөөр тийм нимэгхэн хувцас. Гэхдээ магадгүй түүнд минийх шиг дулаахан хувцас хэрэггүй л байдаг байхдаа, төсөөлөмгүй их дулаан ялгаруулдаг болохоор.
"Би жаахан эмийн ургамал олоод ирлээ. Бас чамайг өлсөж байж магадгүй гээд ан ч хийсэн." гэсээр тэр урагдсан халтар даавуунд ороочихсон ургамлууд болон барьсан туулайгаа газар тавьсаар хэлэх аж.
"Ганц туулай хоёр хүнд хүрэхгүй." гэж би ширүүхнээр хэлээд, түүний надад хучуулчихсан байсан ямар нэг амьтны арьсаар хийсэн нөмрөгийг биеэрээ ороов. Хүйтэрч эхэлж байх шиг байна. Намайг хэвтүүлчихсэн байсан зүйл нь хүртэл их л том амьтны бололтой арьсан гудас байсан. Ан хийх дуртай юм байхдаа?
YOU ARE READING
A HALF WEREWOLF [Completed]
WerewolfҮзэсгэлэнт оршихуйг чинь би ярьж өгье, Харин миний түүхийг л нууж өгөөрэй. Started: 21.4.3 End:21.7.24