Чонын аврал эрсэн мэт улих чимээ тосгоны зах, ойн гүн хүртэл цуурайтаж цэргүүд болон жанжин, тэр ч бүү хэл Жэй бид хоёр ч сандран айсандаа хурдхан доош өвдгөө тэврэн сууцгаалаа. Би хэзээ ч чонын улих чимээ сонсож байгаагүй юм, гэхдээ Уолкер эзний хэлснээр чононуудын улилт тэдний шаналалыг илтгэдэг гэсэн. Гэхдээ энэ яг л заналхийлэл мэт, "та нарыг зүйл дуусгаад өгье" гэх шиг дуулдана.
Айдас түшгүүр биеийн эд эс болгонд тархаж, гар хөл бүхэлдээ чичигнэж эхэлсэн ч би гүнгзгий амьсгаа аваад тайвшрахыг хичээлээ.
Зүгээр ээ, бүх зүйл зүгээр байх болно. Түрүүнийх Хисын л байж тааарна, тэр л ульсан байх учиртай. Хисын л байж таарна.
Би хоёр гараараа чихээ таглаад амандаа бувтнан өөрийгөө тайвшруулахыг хичээх ба хэдий тийм ч их айх шаардлагагүйг мэдэж байгаа ч бие бүхэлдээ хөшчихсөн, зүрх тасралтгүй хүчтэй цохилох нь хамаг эсүүдийг минь ч сандрааж, өөрийн эрхгүй бодол минь өөр тийш зүглэх аж.
"Кэй? Кэжин!!!!" Гэнэт хэн нэгэн хоёр гарыг минь чанга атган чихнээс холдуулахад би өөрийн эрхгүй тас аничихсан байсан нүдээ аажмаар нээгээд харвал Жэй бүр цонхийчихсон царайтай угтав. Гараа чихнээсээ холдуулчихсан чинь хамаг юм шуугиад, бүр хачин жингүйдэх мэдрэмж төрсөнд урагшаа унах шахсан ч Жэй намайг түшиж аваад "Зүгээр үү?"
Би толгойгоо итгэлгүйхэн сэгсэрлээ. Ойр хавийн чимээ огцом ихэсчихжээ. Цэргүүд хаа сайгүй орилолдож гүйлдээд, тосгоны иргэдийн хашхиралдах, заримынх нь уйлах чимээнүүд хараал аятай чихний хажуугаар урсан өнгөрч, хачин гэмээр хүнд дүрслэлүүд тархинд эрээлжлэн үзэгдэнэ. Тэдний Хисынийг бариад, тосгоны иргэдийг хороож байгаа мэт дүрслэл. Эцэст нь би хажуудаа ямар ч хүнгүй ганцаар үлдэж хоцроод, хүйтэн хөрсөн дээр тэрийн хэвтэхдээ сүүлчийн үлдсэн доголон нулимсаа унагах мэт. Магадгүй энэ миний хамгийн том айдас байх. Ганцаараа үүрд үлдэх.
"Би хажууд чинь байх болноо." Гэнэт гарнаас минь шатам халуун гар тас зуурч авангаа чихэнд сийгүүлэн шивнэх агаад би цочсондоо огцом дээш харвал Хисын үл ялиг амьсгаадсаар зогсож байв.
YOU ARE READING
A HALF WEREWOLF [Completed]
WerwolfҮзэсгэлэнт оршихуйг чинь би ярьж өгье, Харин миний түүхийг л нууж өгөөрэй. Started: 21.4.3 End:21.7.24