007.

339 65 2
                                    

"Найз? Тэгвэл миний ч гэсэн найз гэсэн үг!" гэж Жэй шууд л баярлангуй, бараг л орилох шахам хэлсээр, Хисын рүү удаанаар дөхөж очих агаад, аль хэдийн гартаа сүхээ атгачихсан байсан болохоор Хисын түүнийг дарйч байна гэж бодсон бололтой шууд л хойш ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Найз? Тэгвэл миний ч гэсэн найз гэсэн үг!" гэж Жэй шууд л баярлангуй, бараг л орилох шахам хэлсээр, Хисын рүү удаанаар дөхөж очих агаад, аль хэдийн гартаа сүхээ атгачихсан байсан болохоор Хисын түүнийг дарйч байна гэж бодсон бололтой шууд л хойш хэд хэдэн алхам ухрах аж. Бурхан минь.. бурхан минь Жэй зогс!

"Жэй байж ба-" Намайг Жэйг зогсоохоор байрнаасаа хөдлөв үү үгүй хөлд нэг зүйл тээглэн би шууд л газарт нүрээрээ унаж орхилоо. Өвчтэй байгаа дээр нүүрээрээ газар алгадах? Ёстой хэзээ ч миний сонгохгүй сонголт байна. Би ёолсоор бага зэрэг өндийх гэж хичээх бол миний унах чимээнээр Жэй эргэж харах агаад, над руу эргэж харахтай зэрэгцэн тосгоны иргэд ч миний зүгээр эсэхийг асуугаад амжих аж.

"Зүгээр үү-"

"Кэй зүгээр үү?" Жэйг над дээр ирж ч амжаагүй байтал гэнэт баргилдуу хоолой ийн хажууд дуугарсаар, нэг нь тохойноос минь зуурах мэдрэгдэв. Хисын намайг ганцхан гараараа татан босгохдоо нүүрэн дээр минь наалдчихсан шороог арчиж өгөх бол би яаж түүнийг Жэй-с хурдан хажууд минь ирчихснийг гайхаад амжлаа.

"Ч-чи- байж боломгүй хурдан.. бас хүчтэй байх нь ээ." Би хүмүүст сонсогдохооргүй ийн шивнэхэд тэр инээхчээ аядав.

"Чи яаж ийм хурдан гүйчхэв? Чамайг дөнгөж сая тэнд л зогсож байна гэж бодсон юмсан?" Жэй-н нүд томрон, арагш харангаа эрхий хуруугаараа заасаар хэлээд, Хисын рүү их л жохтой харц шидлэх зуур над руу ч бас асуулт эрсэн харцаар харна. Тэгээд удалгүй Хисынийг хариу хэлэхгүйг гадарлав бололтой "Чи зүгээр үү?" хэмээн надаас асуугаад өвдгийг минь зөөлнөөр гөвж өглөө.

Ичмээр юм бэ! Нэг муу жижигхэн чулуунд тээглэж унаж л байдаг. Бүр болоогүй бараг бүх тосгоны иргэд хажууд байхад шүү.

Би ичингүйрэн толгой дохиход эмээ ар талаас "Энэ хүү чинь хэнсэн билээ?"

"Хүчирхэг залуу бололтой шүү."

A HALF WEREWOLF [Completed]Where stories live. Discover now