009.

287 67 1
                                    

"С-сэрчихсэн үү?" Хажууханд тэр болгоомжлонгуй хэлэхтэй зэрэгцэн би ёолсоор нүдээ нээтэл урьдны адил саарал чулуу л угтан авах аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"С-сэрчихсэн үү?" Хажууханд тэр болгоомжлонгуй хэлэхтэй зэрэгцэн би ёолсоор нүдээ нээтэл урьдны адил саарал чулуу л угтан авах аж.

Хэдий дотор одоо ч хачин эвгүй оргиод, толгой эргээд байсан ч би өндийж суухаар зэхтэл Кэй миний нуруунаас түшсээр "Хэвтэж бай л даа" хэмээн санаа зовнингуй хэлээд санаа алдлаа.

Бид хаана байгаа тухай асуухаасаа өмнө аль хэдийн агуйд эргээд ирчихснээ анзаараад би чимээгүйхэн л чулуу налж суунгаа, юу болсон тухай санах гэж хичээв. Уг нь тосгонд байсан шүү дээ.. Аан тийм, би хэн нэгний уур хилэн дүүрсэн хоолойг сонсоод зугтчихсан юм байна. Тэгээд зугтаж байтал-

"Бие чинь зүгээр үү?"

Өөрийн мэдэлгүй огцом Кэжин рүү харахад тэр үл ялиг цочсоор хойш ухрах хойгуур би юу болсон тухай бүхнийг саначхаад шууд л газар доогуур шургалчихмаар санагдах нь тэр. Кэжиний царайг харах ч эрхгүй юм шиг мэдрэмж дотор хуралдаж, дахиад л зугтахыг хүснэ. Түүнийг над дээр ирэхэд би хувирчихсан байсан, өөрийн мэдэлгүй... Хувирчихсан байсан...

Би хоёр гараараа нүүрээ даран доош тонгойсоор толгойгоо хэд хэд хүчтэй сэгсэрлээ. Гэнэтийн цочролоос болоод хувирчихсан байх, үгүй ээ тэр хамаагүй, гол нь Кэжин намайг харчихсан. Тэр надаас айсан болов уу? Намайг жигшиж, хараахыг хүссэн болов уу? Тийм үзээрийн амьтан болохыг хараад.. надаас холдохыг хүссэн болов уу?

"Хисын? Чи их сонин аашлаад байна, юу болсон юм бэ? Зүгээр үү?" Түүнийг миний гарнаас зөөлхөн атгахад би яах ёстойгоо мэдэлгүй хөшиж орхилоо. Эцсийн мөчид юу болсныг санахгүй байна. Би ухаан алдчихсан байх, заримдаа өөрсдөө мэдээгүй байхдаа хувирчихвал тэгж ухаан алдах тохиолдол байдаг болохоор.

Би Кэжинийг дахиж юм асууж амжихаас өмнө толгойгоо дээш өргөөд "Уучлаарай.. зүгээр л дотор эвгүйрхээд.." хэмээн сулхан хариулах бол тэр санаа алдчихаад хажууд минь суух аж.

A HALF WEREWOLF [Completed]Where stories live. Discover now