"Чононуудын чадвар мөнх бус байдлаар оршин тогтнож, зүйрлэмгүй их байдлаар гэрэлтэн залардаг байлаа. Олон жилийн өмнөх явдал байгаа юм."
Чөмөг царцаам хүйтэн энэ ойн гүнд чононуудын биеэсээ ялгаруулах дулааны ачаар л би арай ядан амьсгалж чадахтайгаа сууж байлаа.
Жонвон гэх сүргийн ахлагчийн хурц, том нүд нь нил ягаанаар харанхуйг гэрэлтүүлж, хэлэх үг болгон нь дулаан илчээ агаарт үлдээх шиг санагдана.
Одоогийн сүрэг тийм ч олон чононуудтай биш болохоор бүгдэнтэй нь танилцаж амжих хангалттай цаг надад гарсан юм. Харин одоо тэдний жинхэнэ түүхийг сонсох цаг болсон болохоор Жонвон моддын завсраар тэнгэр лүү ширтэнгээ яриагаа эхлэх аж.
"Яг үнэндээ хагас хүн чоно яг яаж үүссэн нь хэзээ ч тодорхой байгаагүй. Гэхдээ бид үнэхээр хараал дагуулдаг биет байсан юм. Явсан газар бүрт өвс ногоо гандаж, цэцэгс шимээ алдан харладаг байв. Гэхдээ тэр үеийн чононууд өөрсдийн хүчээ мэддэггүй байсан тул хэтрүүлсний улмаас ертөнц тэдний хажууд мөхдөг байсан юм." Жонвон дуугаа намсган, тун тайвнаар өгүүлэх агаад чононууд, ялангуяа би анхааралтай сонсохыг хичээн түүн рүү ширтэнэ.
Хүний царайтай ч чонын чих, чонын хамартай, гар нь үсээр бүрхэгдэж, нуруу нь үл ялиг бөгтийж, хөл нь том савартай, бие нь бүхэлдээ саарал бор арьсаар бүрхэгдсэн хагас хүн чононууд хүмүүсээс хэрхэн нуугдаж ирснийг одоо ч бодоход бэрх байлаа.
Жонвоний ярьснаар тэд биеийн дулаанаа өдрийн нарны илчнээс авч хадгалаад, хүссэн үедээ зарцуулж болдог агаад биеэ халуун, эсвэл хүйтэн байлгах эсэхээ өөрсдөө шийдэж болдог аж.
Гэвч тэд мөнх бус учир нас ахих тусам чадвар нь муудаж эхэлдэг.
"Бид хүний оршихуйг харж чаддаг. Хүмүүс рүү харахад яг цээжнийх нь голд тунгалаг бөмбөлөг оршин байдаг болохоор бид тэдний ямар зан араншинтай хүн бэ гэдгийг ялгаж чадахаас гадна, бөмбөлөг нь хатуу байх тусмаа бид тэдний бодлыг сонсож чаддаг." Сонхүн Жонвоний яриан дээр нэмэрлэн хэлэхтэй зэрэгцэн би өөрийн эрхгүй цээжин хэсэг дээрээ гараа тавьлаа.
YOU ARE READING
A HALF WEREWOLF [Completed]
Manusia SerigalaҮзэсгэлэнт оршихуйг чинь би ярьж өгье, Харин миний түүхийг л нууж өгөөрэй. Started: 21.4.3 End:21.7.24