76 цаг. Болсон явдлаас хойш гурван өдөр өнгөрчихсөн, харин одоо бараг л шөнө дунд болж байна. Би шөнө ерөөсөө ч унтаж чадахгүй, бараг гурван өдөр улайчихсан нүдтэй өнжих аж. Хисыний байгаа газар луу зүглэх бүрт тосгоны иргэд зам таглаад зогсчихно, эсвэл эмээ бүр намайг гэрээс гаргахгүй хорихыг илүүд үзнэ.
Цаг мөч бүрт дотроос ямар нэг зүйл зулгаасаар байлаа. Тэр нь юу ч байлаа гэсэн, бүх хүмүүсийг замаасаа холдуулахыг хүснэ.
Тэр өдөр цэргүүд чононуудыг хараад манай тосгоныг хараалд өртжээ гэж бодсон гэж эмээ хэлсэн юм, тийм болохоор ч юм уу дахиад цэргүүдийн чимээ дуулдаа ч үгүй, сүүдэр нь ч үзэгдсэнгүй.
Харин шөнө болгон ойн тэндээс олон арван гялалзах шар нүднүүд харагддаг боллоо. Хисыний сүргийнхэн гэдгийг би хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ, тэд дараа нь юу болсныг сайн мэдэж байгаа биз.
Би гэнэт Хисыний чононууд мэдрэмжээ хуваалцдаг гэж хэлж байсныг санаад, чононуудыг Хисыний зовлонг мэдэрсэндээ ирж байна гэж бодов.
Гурван өдөр Уолкер ойр хавиар үзэгдээгүй, түүнийг Хисынтэй хамт юу хийж байгааг нь бодохгүй байхыг хичээсээр байсан ч яалт ч үгүй тэр түүнийг тамлаж байгаа биз гэх бодол дотроос хэмлээд болсонгүй.
Гэтэл Хисын энэ бүхнийг хүртэх эрхгүй хүн. Амьтан ч байсан, эсвэл өөр юу ч байлаа хамаагүй шүү дээ, тэр хэнийг ч бэртээхийг хүсээгүй. Өөрийгөө, өөрийнхөө сүрэгтэй золиослон байж биднийг аварсан байхад яаж—
Дахиад л улам ихээр уур хүрээд байсанд би бодлоо таслаад гүнзгий амьсгаа авлаа.
Азаар өрөөний минь цонх бараг л ой руу зүглэсэн болохоор чононуудтай харилцаж чадаж магадгүй гэж бодоод, үл ялиг хол ч гялалзах нүдний эзэн рүү анхаарлаа төвлөрүүлэхийг хичээв.
Намайг Хисынтэй уулзуулахад тусалж өгөөч. Тэр хүн биш байсныхаа төлөө, эсвэл бусдаас тэс өөр байсныхаа төлөө тамлуулах ёсгүй. Хэн хүнээс өөр байлаа гээд түүний хайрлах сэтгэл ч бас өөр гэсэн үг биш, харагдах байдал нь тэс ондоо гээд түүний энэрэх харц нь араатных байна гэсэн үг биш. Би бүгдэд үүнийг ойлгуулах болохоор, ганцхан удаа Хисынтэй уулзахад минь туслаад өгөөч.
YOU ARE READING
A HALF WEREWOLF [Completed]
Manusia SerigalaҮзэсгэлэнт оршихуйг чинь би ярьж өгье, Харин миний түүхийг л нууж өгөөрэй. Started: 21.4.3 End:21.7.24