"Кэй? Кэй?!!!" Хэн нэгэн нь намайг сэгсэрсээр, удалгүй алгадаад авсанд ашгүй нэг сөхөө аваад хартал Жэй их л сандарчихсан өөдөөс харан сууж байлаа. Хацар бага багаар халуун оргиж эхлэх агаад нулимс хацар дагаад хатчихсан нь ч мэдрэгдэнэ.
Түүнийг түргэн түргэн амьсгалахын хэрээр миний амьсгал ч бас давхар түргэсэх аж. "Кэжин.. ахлагч явчихлаа" гэж тэр гунигтайгаар хэлэхэд би өөрийгөө шоолох аятай инээд алдаад хоёр алгаараа нүүрээ дараад уйлж эхэллээ.
"Кэжин, намайг уучлаарай. Чамайг ойлгоогүйд. Ойлгох гэж хичээгээгүйд." Тэр үргэлжлүүлэн ярьсаар мөрнөөс минь татаад өөрийнхөө энгэртээ наан тэврэв. Хүйтнээс болоод халуун бие нь хөрчихжээ. "Би алдаагаа засахыг хүсч байна. Ахлагчийг явсны дараа л би яг юу болоод байгааг ойлгох шиг болсон. Яагаад өдийг хүртэл ойлгож чадаагүй юм болоо?"
Би чимээгүй л уйлсаар байлаа. "Би.. би Хисынийг аврахад чинь туслъя. Сүргийг ч бас аврахад тусламаар байна. Юу ч байсан хийх болохоор.."
Түүний үгэнд итгэж ядан дээш өндийн харвал нүдэнд нь нулимс хурчихсан угтах нь тэр. Яагаад ч юм үнэхээр их шаналсан харагдана.
"Ү-үнэхээр үү?" гэж намайг гайхан асуувал тэр итгэлтэй гэгч нь толгой дохилоо.
"Хисынийг өөр биет байснаас болоод гадуурхсанд, чамд үнэ цэнэтэй байсан зүйлийг булаасанд уучлаарай. Чамд найзын хувиар үнэхээр их хайртай болохоор бүх зүйлээс хамгаалахыг хүссэн юм. Тэгээд-"
Жэй түргэн хэллэг уншиж байгаа мэт л хурдтай ярих агаад би үл ялиг инээд алдахдаа түүний уруулыг долоовор хуруугаараа дараад "Баярлалаа." гэхэд тэр инээх аядав.
Тэгээд гарнаас минь татан хүйтэн цасан дээрээс босгочхоод "Бид аварч чаднаа. Ахлагчийг ятгана. Бүхнийг ойлгуулна. Хамтдаа."
"Хамтдаа." Би амандаа давтан шивнээд түүнийг дахин нэг удаа чангаар тэвэрлээ.
Тэгээд Хисынийг хорьж буй байр луу явахаар дөнгөж эргэтэл тосгоны хүмүүс бөөгнөрч зогсоод зам таглачихсан угтах нь тэр. Жихүүн салхи бидний дундуур сийгэн салхилах нь байдлыг улам л түгшүүртэй болгох аж.
YOU ARE READING
A HALF WEREWOLF [Completed]
WerewolfҮзэсгэлэнт оршихуйг чинь би ярьж өгье, Харин миний түүхийг л нууж өгөөрэй. Started: 21.4.3 End:21.7.24