"Түрүүн тааралдсан найз чинь бас дээд цустан юм уу?" Бид хоёр түлээ бэлтгэхээр гадаа гарч ирэх агаад, нар бусад өдрүүдээс илүү тод гэрэлтэж байсан болохоор гадаа тийм ч хүйтэн байсангүй.
"Тийм ээ, юу гэхээр, бараг л миний дүү байгаа юм."
"Бараг?" Хисынд ямар нэг сүх мэтийн юм байхгүй ч тэр зүгээр өшиглөх, гараараа цохих мэт хөдөлгөөн хийхэд л моднууд хоёр салж байлаа. Гайхалтай юм, хагас хүн-чоны хүч гэж энэ үү?
"Мм, үеэл дүү гэх юм уу? Дээд цустнууд ч бас дотроо хэд хэдэн овогтой. Манай овог И бол, тэдний овог Парк. Дахиад хэдэн овгууд бий."
Би толгой дохиод түүний хэдэн хэсэг хувааж буй моддыг цэгцлэн өрж байлаа. Одоо бидний хийх ёстой зүйл гэвэл тосгоны иргэдэд тусалж, тэдний итгэлийг олох. Бүтэх эсэх дээр эргэлзэж байгаа ч, иргэдийн итгэлийг олоод авчихвал магадгүй тэд Хисынийг болон тэдний сүргийг ойлгож эхлэх байх.
"Чи ганцаараа амьдардаг юм уу?" Тэр миний өрж тавьсан моднуудыг шууд л ганцаараа өргөчихсөнд би бараг л амаа газарт тултал ангайлгаж орхив. Бараг гурван эрийн өргөхөөр хүнд зүйл байхад-
"Кэй?"
Би толгойгоо сэгсэрсээр хоолойгоо засаад "Айн? Юм хэлсэн үү?" гэтэл тэр хөнгөхөн инээчихээд асуултаа давтах аж.
Юу гэж хариулахаа сайн мэдэхгүй л юм. Би ядаж түүнд жаахан ч болов тус болох гэсэндээ газарт үлдээчихсэн хэдэн модыг авсаар "Эцэг эх маань өнгөрөөд удаж байгаа. Эмээтэй хамт амьдардаг байсан ч их адаар ааштай, дээрээс нь юм болгоныг минь эсэргүүцдэг болохоор гэрээсээ зугтчихсан юм."
"Тэгээд л хөрш тосгонд хулгай хийж амьдардаг байсан хэрэг үү?"
Би толгой дохилоо. Гадаа хангалттай дулаахан биш байсан ч Хисыний хажууд алхахад л хажуунаас халуу төөнөн их л таатай санагдах аж.
"Тэгэхээр чамайг тосгоны иргэд өмнө нь нэг ч хараагүй гэдэгт итгэлтэй байна уу?" Би хоолойгоо зассаар асуугаад, Хисын хурдан алхаад байсан тул яг хажууд нь алхахаар урагш хэд хэд хурдан алхах бол тэр итгэлтэй гэгч нь толгой дохилоо.
YOU ARE READING
A HALF WEREWOLF [Completed]
WerewolfҮзэсгэлэнт оршихуйг чинь би ярьж өгье, Харин миний түүхийг л нууж өгөөрэй. Started: 21.4.3 End:21.7.24