Санаж байна.
Огтхон ч хиртээгүй, дэлбээ нь гэмтээгүй байсан түүнийгээ.
Намайг хайрлаж, намайг л энхрийлдэг байсан түүнийгээ.
Инээж байгаа нь хүртэл үнэнийг гэрчилдэг, шилнээс ч тунгалаг түүнийгээ...
Миний цагаан сарнай.~~~
"Найз бүсгүйтэйгээ уулзах гэж байгаа юм уу?"
"Чамд хамаагүй."
"Аав чамайг утсаа авахгүй болохоор санаа нь зовж байна гэсэн."
"Дахиад л өнөө ядаргаатай хүүхдийн талаарх яриа биз."
Зангиаг нь зангидаж дуусахад Тэмин эрүүнээс минь татан өөр лүүгээ харуулаад "-Арай чи... хүүхэдтэй болмоор байна гэж аавд хэлчихсэн юм биш биз?"
"Үгүй ээ."
"Эцсээ хүртэл эсэргүүц. Хадам аав чинь надаас илүү чамд сайн."
Намайг толгойгоо дохиход тэр утсаа халааслан өрөөнөөс гарав.
Тэр гар ариутгагчаа мартчихлаа.
"Тэминаа? И Тэмин?"
"Бас яачихаав?"
"Гар ариутгагч."
"Баярлалаа."
"Хэрэг гарвал залгаарай."
"Харин чи! Би Ханатай уулзах болохоор над руу залгах хэрэггүй шүү. Хана чамд дургүй."
"Ойлголоо. Баяртай."
Тэмин хаалгыг чанга гэгч нь саван хаасны дараа нэг санаа алдчихаад гэрээ цэвэрлэж эхэлсэн юм. Булан тохой бүрийг сайн угааж, арчихгүй бол жижигхэн тоосонцор ч түүнийг галзууруулж чадна.
Энэ бол миний ажил. Нөхрийгөө гадагшаа гарсан зуур энэ харш шиг том гэрийн өнцөг булан бүрийг цэвэрлэх. Жаахан л дутуу угаавал би бэлэвсэрч хоцрох тул хичээнгүйлэн хийх ёстой.
-
"Хэн бэ?"
"Мину! Чуи Мину!"
Хаалга онгойлговол Мину ах шар айраг, шарсан тахиатай барьчихсан инээмсэглэн зогсож байх аж. Түүнийг дотогш оруулан суулгаад, даруулга авчирч өгвөл тэр аль хэдийнэ тухласан харагдана.
"Тэмин хаачаав?"
"Тэр..."
"Ён Хана юу?"
"Тийм ээ."
"Суу л даа, хонгор минь. Би Тэминтэй биш чамтай уух гэж ирсэн юм."
YOU ARE READING
Rose || MGL
RomanceТүүнээс зугт, холын холд. Учир нь цагаан сарнай чамаар хооллож улаан болох болохоор...🌹 /Completed/ ⚠️Warning⚠️ Энэхүү бичвэрт хортой харилцааны талаар өгүүлэх бөгөөд зүй бус үг хэллэг ашиглагдахыг анхаарна уу‼ *Бичвэрийн дүрүүд, үйл явдал зэрэг нь...