𝚝𝚑𝚛𝚎𝚎

939 80 41
                                    

Удаан хугацаа өнгөрчээ. Хэзээ хамгийн сүүлд Тэминтэй хамт хоол идсэнээ санахгүй нь. Харин өнөөдөр бид хэдэн сарын дараа бусад жирийн гэр бүлүүд шиг хамтдаа суугаад өглөөний хоол идэж байна.

"Чи зүгээр үү?"

"Тийм ээ."

"Царай чинь цонхигор харагдаж байна."

Үнэндээ зүгээр биш бололтой. Дотор муухайрч, бөөлжис цутгаад байгаа ч Тэминтэй хамт нэг ширээнд суух боломж цөөн болохоор өөрийгөө барин хүчээр хооллож байна.

"-Бие чинь өвдсөн бол хэл. Би өнөөдөр амарч байгаа болохоор хамт эмнэлэг явцгаая."

Тэмин сайхан ааштай байна. Түүний өдрийг нурааж болохгүй.

"Үгүй дээ. Зүгээр л жаахан дотор эвгүйрхээд."

"Ойлголоо."

Дахин нэг ч халбага идэх юм хоолой давахгүй байсанд ус балгалан Тэминийг ширтлээ.

Хамгийн анх Тэминтэй уулзаж байсан үе минь саяхан мэт санагдах юм. 17 настай Пак Юнсо, 18 настай И Тэмин. Амьдрал гэж юу болохыг бүрэн ойлгоогүй, баян айлын эрх танхил хүүхдүүд. Тэр үед Тэмин над руу үргэлж инээмсэглэдэг байж билээ. Ямар ч хиргүй, өөгүй цагаан түүний минь инээд хормын дотор намайг илбэддэг байсан сан. Мину ах их л сануулга өгсөн дөө... Тэрийг нь ч үл тоон Тэминд ам андгай өргөөд энэ гэрт ирэхэд миний мэдэх цагаан цаас хэдийнэ үмхэрч, муудчихсан байсан.

Хайр гэдэг ийм хортой. Сайн сайхнаар нүдийг чинь хуураад ангал руу авч орно. Дусал дуслаар цусыг чинь урсган хонгилын мухар дахь цэцгийг хооллодог.

"Юнсо? Пак Юнсо?"

Тэгээд сүүлд нь чамаас юу ч үлдэхгүй.

"-Юнсо!Зүгээр үү? Ухаан ор!"

Тэр эцсийн дусал эрдэслэг улаан шингэнийг ч амтархан зооглоно.

"-Байна уу? Түргэн тусламж уу? Эхнэр маань ухаан алдчихлаа."

Хайрандаа сохорч цусаараа түүнийг хооллосоор... Чи үхэж, цэцэг үлдэнэ.


🥀

"Юу гэсэн бэ?"

Уцаартайхан дуугарсан Тэминий хоолойнд нүдээ нээхэд эмнэлгийн цагаан тааз намайг угтсан юм.

"Танд баяр хүргье."

"Баяр хүргье гэнэ ээ? Новш гэж. Зүгээр байхгүй болгочихож болохгүй юм уу?"

Rose || MGLWhere stories live. Discover now