𝚜𝚒𝚡

894 82 79
                                    

7-р сарын 7. Зуны хамгийн дургүй өдөр. Учир нь энэ өдөр Тэминий компаний удирдах ажилтнууд болон гэр бүлийнхэн нь хамтдаа амралтад явдаг.

"Юнсо! Чи чинь яасан уддаг юм бэ?"

"Би бэлтгэлийн хувцсаа олдоггүй. Тэгээд л жаахан удчихлаа."

"Ойлголоо. Хурдан явцгаая. Тэд түрүүлээд талбай руу явсан."

Мину ах гараас минь хөтөлсөөр гольфийн талбайг чиглэв.

"Тэр ирсэн үү?"

"Тийм ээ."

"Нөгөөх нь ч бас?"

"Тийм ээ."

Аагим халуун өдөр гольф тоглохоор явж байгаадаа итгэж өгөхгүй нь. Ядаж л гольфийн талбай зүлэг байдагт талархъя. Цутгамал зам байсан бол дээрээсээ ч доороосоо ч наранд шарагдаад хэцүүхэн байх байсан биз.

"Удирдах албан тушаалтнууд болон хараал идсэн тэдний гэр бүл гэж байхад Ён Хана ер нь яасан гэж энд ирээд байгаа юм?"

"Тэминий гэр бүл шүү дээ?"

"Бурхан минь, Юнсо! Чи тэрний гэр бүл!"

"Өмнөх удаад тийм байсан ч... Одоо бол таны гэр бүлийн оронд л ирж байх шиг байна."

"Тийм ээ. Энэ удаад ч биш, хүүхдээ төрсний дараа ах дээрээ ир."

Тэр үргэлж л ингэж хэлдэг. Жил орчмын өмнө Тэминд зодуулж зүүн гар минь хугарахад Мину ах надад зориулж гэртээ өрөө хүртэл бэлдчихсэн байсанг санаж байна. Ах үргэлж миний талд байж, над руу тэмүүлдэг ч... би үргэлж түүнээс зугтдаг. Магадгүй энэ удаад ч тэгэх биз.

"Мину! Яагаад хоцроод-"

"-байгаа юм бэ..."

Тэмин бидний зүг даллан орилохдоо намайг харан дуу нь цаашаа орчихов. Тэр ийм идэвхтэй нэгэн байсан бил үү? Миний хажууд л байдаг Тэмин, бусдын хажуу дахь Тэмин их л ялгаатай бололтой шүү?

Гольф. Миний дуртай бас дургүй спорт. Би тоглох дуртай хэдий ч... энд ирэх бүрт Ён Хана ч мөн ирдэг. Хараалтай гэмээр Ён Хана бид хоёр энд зэрэг ирэх бүрт ямар нэг маргаан болчихдог нь хачин. Гэхдээ маргаанд хэн ялдаг нь тодорхой биз.

Бүтэн өдөржин халуун наранд явснаас болж бие минь нэг л таагүй болж байлаа. Наршчихав уу, эсвэл зүгээр л ядраад байгаа юм болов уу? Хүүд маань муу юм сан.

"Явцгаая."

"Юу?"

Тэмин дахин ямар нэг зүйл хэлэлгүй гараас минь атгаад намайг хааш нь ч юм дагуулан алхалж эхэллээ.

Rose || MGLWhere stories live. Discover now