𝚏𝚒𝚟𝚎

891 82 65
                                    

Flashback

"Чи ямар цэцгэнд дуртай вэ?"

"Ягаан өнгийн алтанзул. Харин чи?"

"Би өмнө нь цэцэг тийм ч их сонирхдоггүй байсан. Харин одоо бол цагаан сарнайнд үнэхээр дуртай болчихсон."

Тэминий үгэнд толгой дохьчихоод тэртээ харагдах боомтыг ажиглавал ажил тарсан болоод ч тэр үү чимээ аниргүй байх аж.

Эцэг эхчүүд маань бизнес оройн зоог барьж байгаа бөгөөд нэг сургуулийн хүүхдүүд гэсэн шалтгаанаар бид хомрогонд нь энд ирсэн. Гэвч уур амьсгал үнэхээр онцгүй байсан болохоор И Тэмин бид хоёр завины хойд талаас боомтыг ажиглан сууж байна.

"Тэгвэл бороонд дуртай юу, цасанд дуртай юу?"

"Би бороонд."

"Би ч бас."

Хэнд ч хэрэггүй эдгээр асуултууд. Ядаж л ганцаараа уйдаж байснаас түүний утгагүй асуултад хариулж байсан нь дээр.

"-Юнсо? Юнсояа гэж дуудвал зүгээр биз дээ?"

"Тийм ээ."

"Чи ч гэсэн намайг зүгээр л Тэмин гэж дуудаж байгаарай."

"Бусад сурагчид намайг ах захгүй амьтан гэж ярих болно."

"Тэд тэгэхгүй ээ."

"Та яаж мэдэж байгаа юм?"

"Найз залуутайгаа хүндэтгэлгүй ярих зүгээр шүү дээ?"

Юу вэ? Тэр надад сайн юм биш биз дээ?

"Найз залуу гэх зүйл хэрэггүй болохоор Тэмин сонбэ гэж дуудах болно."

"Ядаж убба гэж дуудаж болохгүй юм уу? Чи Минуг тэгж дууддаг."

"Мину убба өөр."

"Чи Минуд сайн юм уу?"

"Үгүй ээ. Зүгээр л багаасаа хамт өссөн болохоор."

"Хэрвээ... хэрвээ байна аа?"

"Заа?"

"Би чамайг өөртөө дурлуулж чадвал... тэр үед надтай үерхэх үү?"

"Би хэзээ ч тань шиг хүнд дурлахгүй."

"Над шиг гэнэ ээ?"

"Тийм ээ. Би хүйтэн залууст дуртай."

Уг нь ч үгүй л дээ. Гэхдээ тэрэнд татгалзах өөр үг олдсонгүй.

"Чи л өөрөө хүйтэн юм шиг байх юм?"

"Тэгвэл тохиръё!"

"Яаж?"

"Та намайг дулаахан нэгэн болгож, би танд дурлавал, тэр үед би тантай үерхье!"

Rose || MGLWhere stories live. Discover now